Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Тэргүүлэгчид Дархан хотын дүрмийн төсөлтэй танилцав

2014-09-30

     Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Дархан хотын дүрмийн төслийн танилцуулгыг сонсож хэлэлцлээ. Дархан хотын Үндсэн дүрмийг боловсруулах, хэлэлцүүлэг хийх, санал авах үйл ажиллагаа 2014 оны 5 дугаар сарын 1-нээс 9 дүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн байна.
    8 бүлэг, 20 зүйлээс бүрдэж байгаа Дархан хотын дүрмийн үндсэн үзэл баримтлал нь Дархан хот нь иргэн төвтэй-иргэнээ дээдэлсэн-нийтийн эрх ашгийг эн тэргүүнд тавьсан хот байхад оршиж байгаа гэж дүрэм боловсруулагчид танилцуулж байлаа.
     “Дархан хотын дүрмийн төслийн анхны хэлэлцүүлгийг Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дэмжлэгтэйгээр зохион байгуулж, улмаар багийн нийтийн хурлаар дамжуулан Дархан сумын 1-ээс 16-н багийн нийт 800 гаруй иргэдээс бичгээр санал авсан байна. Санал асуулгын дүнгээс үзвэл иргэд Дархан хот бие даасан Үндсэн дүрэмтэй болохыг дэмжиж байгаа нь санал асуулгад идэвхтэй оролцож байснаар тодорхойлогдож байна гэв.
     Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс Дархан хотын дүрмийн төслийн боловсруулалтын үе шат, төслийн танилцуулгыг сонсоод дүрмийн төслийг боловсруулахад баримталсан холбогдох хууль тогтоомжийг сайтар нягтлахыг ажлын хэсгийнхэнд даалгав.
      Дархан хотын үндсэн дүрмийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар “Хөрөнгө оруулалт Хөгжлийн төлөө” ТББ-ын тэргүүн, аймгийн ИТХ-ийн төлөөлөгч Б.Батжаргал ажиллаж байгаа бол гишүүдээр ШУТИС-ийн ДаТС-ийн багш С.Галбадрах, ХААИС-ийн захирал П.Ганхуяг, Дархан дээд сургуулийн багш Л.Лхагвасүрэн нар ажиллаж байна. Ажлын хэсгийн зөвлөхөөр Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн Ч.Мөнхгэрэл, Их засаг ИС-ийн Төрийн удирдлагын багш Б.Батбаатар нар ажиллаж байгаа юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%