Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ГХУСАЗЗөвлөл хуралдлаа.

2014-10-01

Аймгийн ГХУСАЗЗөвлөл, Аймгийн ЗДТГазрын Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Прокурорын газар, Давж заалдах шатны 9 дүгээр шүүх зэрэг хууль хяналтын байгууллагууд хамтран Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурах явдалтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны хөтөлбөр, аймгийн Иргэний танхимаас зохион байгуулсан "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо" нээлттэй хэлэлцүүлгээс гаргасан санал, дүгнэлтийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, Их, дээд сургуулиуд, ЕБСургуулиудыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцох оролцоог нэмэгдүүлэх, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, цаашид хамтран ажиллах хамтын ажиллагааг сайжруулах зорилго бүхий "Гэмт хэрэг, зөрчилгүй хамт олон" сэдэвт 2 сарын аяныг зохион байгуулахаар болсон бөгөөд өнөөдрийн ГХУСАЗЗөвлөлийн хурлаар тус аяныг зохион байгуулах ажлын хэсэг түүний ажиллах чиглэлийг тодорхойллоо.
"Гэмт хэрэг, зөрчилгүй хамт олон" сэдэвт 2 сарын аяныг 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр албан ёсоор эхлүүлэх юм байна.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%