Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан сумын удирдлагууд ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

2014-10-01

Өнөөдөр манай улс төдийгүй Дэлхийн олон улс оронд ахмадын баярын өдөр тохиож байна. Энэ өдөр улсынхаа хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууддын өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдэх, урамшуулах, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллагддаг. Дархан сумын удирдлагууд 31 ахмадыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Уулзалтын үеэр ахмад буурлууд үнэтэй сургааль, зөвлөгөөг өглөө. Өнгөрсөн одоогийн алтан хэлхээ, ирээдүй хойчийн үлгэр дуурайлал болох ахмадууд Дархан сумын ИТХ, ЗДТГазарт ажиллах залуусын дунд халуун дотно ярилцлага өрнөв. Төрийн албанд олон жил ажиллаж гавъяаныхаа амралтанд суусан ахмадууд : “Ард иргэдийн өргөдөл гомдлыг шуурхай шийдвэрлэж , төр иргэн хоёрыг холбон ажиллах нь” төрийн албан хаагчийн эрхэмлэн ажиллах зарчим шүү гэдгийг онцлон хэлсэн юм. Ахмадын баярын өдрөөр 31 буурлуудад Дархан сумын удирдлагууд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулан өглөө.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3884
2687 / 69%
714 / 18%
239 / 6%
244 / 6%