Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан сумын 13,14 дүгээр багийн удирдлагууд ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэв

2014-10-02

Олон улсын ахмадын баярын өдрийг манай улс 24 дэхь жилдээ уламжлал болгон тэмдэглэсэн юм . Уг өдрөөр Дархан сумын 13,14 дүгээр багийн Засаг дарга, тус багаас сонгогдсон Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч нар ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв. Баг тус бүр таван буурайд гарын бэлэг гардуудан өгөв. Дархан сумын 14 дүгээр багийн Засаг дарга Д.Цогзолмаа, тус багаас сонгогдсон Дархан сумын ИТХ-ын төлөөлөгч Т. Тулгаа нар ахмад дайчин Д.Шагдарт хүндэтгэл үзүүллээ. Түүнчлэн Дархан сумын 13 дугаар багийн Засаг дарга Б.Нямбаяр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Алтантуяа, сумын ИТХ-ын төлөөлөгч / Дархан сумын ИТХ-ын дарга / Т.Тулгаа нар ахмадын гэрээр зочлон гарын бэлэг гардуулан ахмад настнууддаа хишиг буян, хайр хүндэтгэлээ үзүүлж үг, сургаалыг нь сонслоо.Түүний дараагаар Дархан сумын 13 дугаар багийн ахмадын баярт оролцож хоёр ахмадыг Дархан сумын Засаг даргын жуух бичгээр шагнан урамшуулав.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%