Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Бүсчилсэн сургалт зохион байгуулагдлаа

2014-10-03

Авлигатай тэмцэх газраас нутгийн удирдлагын байгууллага, түүний харъяа салбар нэгжийн эрх бүхий албан тушаалтнуудыг мэргэшүүлэн, чадавхжуулах, арга зүйгээр хангах зорилгоор Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, түүнчлэн мэдүүлгийн бүрдүүлтийн цахим програм хангамжийн талаар бүсчилсэн сургалт Ховд аймгийн төвд 2014 оны 09 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгууллагдлаа.
Сургалтанд баруун бүсийн Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгууд хамрагдсан ба аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх бүхий албан тушаалтан болон сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, аймаг, сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагийн 200 орчим эрх бүхий албан тушаалтанууд оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%