Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛГҮЙ ХАМТ ОЛОН” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

2014-10-03

    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурах явдалтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагаа, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны хөтөлбөр, Аймгийн Иргэний танхимаас зохион байгуулсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд их дээд, ЕБС-иудыг, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцох оролцоог нэмэгдүүлэх, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, цаашид хамтран ажиллах хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛГҮЙ ХАМТ ОЛОН” аяныг зохион байгуулах гэж байна. Тус аяны 1 дүгээр үе шат 10 дугаар сарын 08-ны өдрөөс 12 дугаар сарын 03-ны өдрийн хооронд зохион байгуулагдан явагдана. 
    "ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛГҮЙ ХАМТ ОЛОН” 2 сарын аянд аймгийн ГХУСАЗЗөвлөл, ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Их, дээд, Ерөнхий боловсролын сургууль, төрийн болон төрийн бус байгууллага, багийн Засаг дарга, нийгмийн ажилтнууд хамрагдах юм байна.
       Аяны хүрээнд “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон” уриалга бүхий аяны туг дэвтрийн хамт байгууллагуудаар аялуулж,  тугийг хүлээн авсан ААНБайгууллагууд туг аялах хугацаанд болон аяны хүрээнд байгууллага дээрээ гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгаа явуулах чиглэлээр үр дүнтэй ажил зохион байгуулж, байгууллагын орчин дахь аюулгүй байдлыг хангах зорилгоор хяналтын камер,  гэрэлтүүлэгтэй болох үр дүнтэй ажил, арга хэмжээ зохион байгуулж ажиллах юм байна.
    ЕБС-ийн бага ангийн сурагчдыг зам тээврийн болон болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Ногоон гэрэл, цагаан шугам”, ахлах ангийн сурагчдын дунд “Алтан хонх” тэмцээнүүдийг зохион байгуулан явуулна.
     Сурагчдын хичээлийн байрны орчинд аюулгүй байдлыг хангах, тав тухтай орчинг бүрдүүлэх ажлын хүрээнд эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “School police” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
     Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжуудын хүрээнд “Дэвжээ” тэмцээнийг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах юм байна.
     Аяны хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан мэдээг ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2014.12.10-12-ны өдөр нэгтгэн дүгнэж, идэвхи санаачлага гарган, шинэлэг санаа дэвшүүлэн бусдыгаа манлайлан оролцсон байгууллагуудыг чиглэл, номинаци бүрээр шалгаруулж байр эзлүүлэн шагнаж урамшуулна. Үүнд:
1.    Их дээд сургуулиудыг “Гэмт хэрэг, зөрчилгүй шилдэг сургууль”               
2.    Ерөнхий боловсролын сургуулиудыг “Гэмт хэрэг, зөрчилгүй шилдэг сургууль”             
3.    Төрийн өмчит үйлдвэрүүд болон ААНБ-уудыг “Гэмт хэрэг, зөрчилгүй шилдэг байгууллага”               
4.    Багуудыг “Гэмт хэрэг, зөрчилгүй шилдэг баг”    
5.    Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг “Шилдэг хамтран ажиллагч байгууллага” номинацаар тус тус шалгаруулж байр эзлүүлэх юм байна.                Аяны хүрээнд ажлын нэгдсэн үр дүнг ажлын хэсгийн бүрэлдэхүүн Аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, ГХУСАЗЗ-д танилцуулна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%