Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Ахмад тамирчин Л.Балжиннямд өргөө цагаан гэр, газар олгохоор боллоо

2014-10-05

Ахмадын баярын өдрөөр Дархан сумын ЗДТГ-аас Дархан хотынхоо нэрийг дуурсгаж, Монгол улсын төрийн далбааг Испани улсад мандуулаад ирсэн ахмад тамирчин Л.Балжиннямыг хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүллээ. 2014 оны 9-р сард Испани улсад болсон Дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Жудо бөхийн ахмад тамирчин Лхагваагийн Балжиннямд Дархан сумын ЗДТГ, багийн хамт олноос нэг өдрийн цалингаа хандивлан амьдрах газар, өргөө цагаан гэртэй болгож өгөхөө илэрхийлэн батламж гардуулав. Уг ажлыг дэмжин Нийгмийн ардчилал Монголын Залуучуудын холбоо хамтран ажиллах юм. “Хамтын хүч” ажлын хүрээнд Дархан сумын 16 дугаар багийн иргэн ахмад тамирчинг хөхөө өвлийн хүйтнээс урьтаж орон гэртэй болгох аж. Л. Балжинням тамирчин 2014.10.15 ны өдөр Япон улсад зохион байгуулагдах Азийн аваргын тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%