Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Баянхонгор аймгийн хэмжээнд 28 Олон нийтийн цагдаагийн ажилтан ажиллаж байна.

2014-10-07

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар Баянхонгор сумын 9 баг, 19 сумдад тус бүр 1, аймгийн хэмжээнд нийт 28 Олон нийтийн цагдаагийн ажилтан ажиллуулахаар  орон тоог баталж, сар бүр 192.000 төгрөгийн урамшуулал олгож байхаар энэ өдрийн хурлаар хэлэлцэн, 2014 оны урамшуулалд 64.512.000 төгрөгийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэсэн байна. Олон нийтийн цагдаагийн ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас, нэг бүрийн тусгай хэрэгсэл, сургалт явуулахтай холбогдсон зардлын тооцоог ЦЕГ-ын Хуулийн хэлтсээс ирүүлсэн “Олон нийтийн цагдаагийн ажилтны таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцасны загвар, хэрэглэх журмын төслийн дагуу гарган Цагдаагийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.9-т заасан үндэслэл журмын дагуу аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн, улсын төсвөөс 22.744.400 төгрөгийг батлуулж, харьцуулалтын аргаар гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулж, “Уянга шинэ эхлэл” ХХК нь олон нийтийн цагдаагийн ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцсыг хийж, 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хувцасны хангалтыг тавьж олгосон. Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.12-т заасны дагуу Олон нийтийн цагдаагийн ажилтнуудыг мэргэшүүлэх, сурган дадлагажуулах чиглэлээр нэгдсэн сургалтыг зохион байгуулах зардалд 500.000 төгрөгийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс шийдвэрлэсэн байна.

Ц.Мөнхзул

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%