Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Иргэний зөвлөл” 5 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

2014-10-07

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар тогтоолоор аймгийн хэмжээнд ажиллах орон тооны бус “Иргэний зөвлөл”-ийг байгуулах шийдвэр гарган, “Иргэний зөвлөл”-ийг 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Иргэний зөвлөлийн гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалт явуулан томилсон. Иргэний зөвлөлийн даргаар П.Пүрэв томилогдон ажиллаж байна.
Иргэний зөвлөл нь томилогдсон өдрөөс хойш цагдаагийн газрын алба хаагчидтай 2 удаагийн уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулсан. Уулзалтаар Иргэний зөвлөлийн дарга болон гишүүд өөрсдийгөө танилцуулан бүрэн эрхийнхээ хүрээнд Цагдаагийн газрын төсвийн төсөл, зарцуулалт, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг сонсох, цагдаагийн алба хаагчийн сургалт, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээг нэвтрүүлэх бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авах, бүртгэх ажилд хяналт тавих, тэдгээртэй холбоотой мэдээлэлд дүн шинжилгээ хийж, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд улирал бүр тайлангаа танилцуулж ажиллах талаар мэдээлэл хийсэн.

Ц.Мөнхзул

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%