Дархан сумын 8 дугаар багийн зарим оршин суугчид нэгдэн орцны засвараа хийж эхэлсэн байна. Тус багт 2014 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр төв зам дагуух орон сууцны гадна фасадыг будах ажил хийгдсэн. Байр нь гадна талаасаа өнгөө зассан учраас иргэд сайн дураараа нэгдэж, оршин суугаа орцондоо засвар хийж эхлэв.
Тодруулбал: Дархан сумын 8 дугаар багийн 14 дүгээр байрны 1 дүгээр орц, 11 дүгээр байрны 1 дүгээр орц, 4 дүгээр орц, 6 дугаар орц тус бүр засвар хийж, кодтой хаалгатай болж, ая тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж байна.
Орцны засварыг хариуцаж орцонд нэг ахлагч ажиллана. Тухайн 10-15 өрхийн мөнгийг ахлагч айлуудаас хураах аж. Засварын мөнгөний тайлан баримтыг нэгтгэж харъяа сууц өмчлөгийн холбооны даргад өгөх зарчмаар ажилласан байна.
Оршин суугчид СӨХ-нд төлөх сарын хураамжнаасаа хасуулах зарчмаар уг засварын ажлыг хийж гүйцэтгэж байна. Дундын эзэмшлийн орц нь оршин суугчдын өмч. СӨХолбоо хэзээ засвар хийх бол гэж хүлээлгүйгээр оршин суугчид сайн дураараа эвлэлдэн нэгдэж, орцоо засварлаж эхэлсэн сайн туршлага Дархан суманд бий.