Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛГҮЙ ХАМТ ОЛОН” АЯНЫ НЭЭЛТ БОЛОВ

2014-10-08

      Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурах явдалтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагаа, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны хөтөлбөр, Аймгийн Иргэний танхимаас зохион байгуулсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд их дээд, ЕБС-иудыг, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцох оролцоог нэмэгдүүлэх, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, цаашид хамтран ажиллах хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛГҮЙ ХАМТ ОЛОН” аяныг зохион байгуулж байна.
       Аяны үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж, хамтран ажиллах байгууллагуудад шилжин явах туг дарцаг илгээлтийг гардуулан өглөө.
         Тус аян 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 12 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд зохион байгуулагдана.
Аяны хүрээн дараах арга хэмжээнүүийг зохион байгуулна: Үүнд:
1.    Гэмт хэрэг, зөрчилгүй хамт олон шалгаруулах туг, илгээлт, дэвтэр аялуулах
2.    Оюутан цагдаа
3.    Сурагч цагдаа
4.    Нээлттэй хэлэлцүүлэг
5.    Дэвжээ тэмцээн
6.    Ногоон гэрэл, цагаан шугам тэмцээн
7.    Алтан хонх
8.    Нийтийн эргүүл
9.    Сургалт, сурталчилгаа
10.    Түншлэлийн гэрээ байгуулах
11.    Амьдралд бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлэх


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%