Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон аян” хоёр сарын аян нээлтээ хийлээ

2014-10-09

       Дархан-Уул аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд их дээд, ерөнхий боловсролын сургуулиудыг, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцох оролцоог нэмэгдүүлэх, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Гэмт хэрэг, зөрчилгүй хамт олон” аяныг зохион байгуулж байна.Тус аяны нэгдүгээр үе шат нээлтээ хийв.
      Нэгдүгээр үе шат энэ сарын 8-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн хооронд зохион байгуулагдана. Хоёр сарын аянд аймгийн ГХУСАЗЗөвлөл, ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг их, дээд, ерөнхий боловсролын сургууль, төрийн болон төрийн бус байгууллага, багийн Засаг дарга, нийгмийн ажилтнууд хамрагдах юм байна.
       Аяны хүрээнд “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон” уриалга бүхий аяны туг дэвтрийн хамт байгууллагуудаар аялуулна. Аяны нээлтийн үеэр туг дэвтэрийг Орхон, Хонгор, Шарын гол, Дархан сумдын ЗДТГазар болон  Их дээд сургууль, ЕБС гардуулан өгөв. ААНБайгууллагууд туг аялах хугацаанд болон аяны хүрээнд байгууллага дээрээ гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгаа явуулах чиглэлээр үр дүнтэй ажил зохион байгуулж, байгууллагын орчин дахь аюулгүй байдлыг хангах зорилгоор хяналтын камер,  гэрэлтүүлэгтэй болох үр дүнтэй ажил, арга хэмжээ зохион байгуулж ажиллана шүү гэдгийг нээлтийн үеэр онцлон тэмдэглэв.
    Аяны хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан мэдээг ажлын хэсгийн бүрэлдэхүүн нэгтгэн дүгнэж, идэвхи санаачлага гарган, шинэлэг санаа дэвшүүлэн бусдыгаа манлайлан оролцсон байгууллагуудыг   таван чиглэлээр , номинаци тус бүрээр шалгаруулж байр эзлүүлэн шагнаж урамшуулах ажээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3884
2687 / 69%
714 / 18%
239 / 6%
244 / 6%