Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Төсвийн төвлөрлийг сааруулах урьдчилсан нөхцөлүүд

2014-10-09

Төсвийн төвлөрлийг сааруулахын тулд зарим чухал урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй.

  • Улс төрийн төвлөрлийг сааруулах үйл явцтай холбоотойгоор орон нутгийн захиргааы байгууллага нь орон нутгийн иргэдийн өмнө зохих хариуцлага хүлээдэг байх / болж өгвөл орон нутгийн сонгуулиар дамжуулан/
  • Орон нутгийн удирдлага дээрх байгууллаар дамжуулан шууд, эсвэл шууд бус сонгогддог, эсвэл томилогддог байх шаардлагатай. Хөгжиж байгаа олон оронд байдаг шиг орон нутгийн удирдлага нь засгийн газрын дээд шатны байгууллагаас томилогддог нөхцөлд орон нутгийн захиргаа өөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байдаг.
  • Орон нутгийн захиргаад төсөвт үр нөлөөтэй хяналт тогтоохын тулд татварын зарим эрх мэдэлтэй байх хэрэгтэй. Орон нутгийн орлогын бүх эх үүсвэрийг төв засгийн газраас олгох санхүүгийн шилжүүлгийн хэлбэрээр бүрдүүлэх нь үнэн хэрэгтээ орон нутгийн төсвийг төв засгийн газар шийдэж байгаа хэрэг бөгөөд төсвийн төвлөрлийг сааруулах утгыг алдагдуулж байна гэсэн үн.
  • Орон нутгийн захиргаа татварын удирдлагын хангалттай чадавхитай байх хэрэгтэй. Татвараа сайн хурааж чадахгүй бол орлого бүрдүүлэх зарим эрх мэдэлтэй болсныхоо давуу талыг ашиглаж чадахгүйд хүрнэ.
  • Орон нутгийн иргэдийг чухал шаардлагатай үйлчилгээгээр хангах үүргийг орон нутгийн захиргаадад хариуцуулахын өмнө үйлчилгээнийхээ түвшинг тогтоох бие даасан эрх мэдлийг тэдэнд олгосон байх хэрэгтэй.

Эх сурвалж: Өрсөлдөөнт ертөнцөд төрийн захиргааг сайжруулах нь номноос

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%