Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Монгол улсын Үндсэн хууль ба Нутгийн өөрөө удирдах байгууллага

2014-10-10

Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын нэгдсэн портал цахим хуудасны агуулгыг боловсруулах зөвлөх, үйлчилгээний хүрээнд МОНГОЛЫН НУТГИЙН УДИРДЛАГЫН ХОЛБООноос боловсруулсан болно.

1992 онд батлагдсан Монгол улсын Үндсэн хууль нь аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо гэсэн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг байгуулах, нэгжийн удирдлагын тогтолцоог бүрдүүлж сонгох, нэр дэвшүүлэх, тэдгээрийн чиг үүрэг, бүрэн эрхийг тодорхойлсноороо онцлог бөгөөд орон нутаг-түүний удирдлагыг цоо шинээр бүрдүүлж өгсөн юм.

Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлгийн Тавиндолоо дугаар зүйлийн 1-д


Энэ бол Монгол улсын нутаг дэвсгэрт байгуулагдан ажиллаж байгаа “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж” болно.

Монгол улсын Үндсэн хуулийн Тавиннайм дугаар зүйлийн нэгд “Аймаг, нийслэл, сум дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн.”

  • Хил хязгаар бүхий нутаг дэвсгэртэй
  • Харъяалах хүн амтай
  • Өөрийн удирдлагатай
  • Иргэддээ үзүүлэх төрийн үйлчилгээтэй
  • Төсөв хөрөнгөтэй
  • Өмчтэй
  • Аж ахуйтай
  • Өөрийн албатай
байж Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж хэмээх төр, эрх зүйн үндсэн шинж чанарыг бүрдүүлнэ.
Ийм шинж чанар бүхий нэр томъёог Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлгийн гарчгаас эхлээд 57, 58, 59, 60, 61, 62, 63 дугаар буюу 7 зүйлийн 21 заалтаар баталгаажуулсан болохыг Үндсэн хуулиасаа харна уу.

1924 онд анх удаа батлагдсан Монгол улсын анхдугаар үндсэн хуулиар Орон нутаг нэртэйгээр 10 гэр, баг, сум, хошуу, хот, хорооноос бүрддэг байсан бол 1940 оны Үндсэн хуулиар аймаг, сум, баг, хот, хороо, хорин 1960 оны Үндсэн хуулиар аймаг, сум, бригад, /тасаг/ хот, район хороо, 1992 оны Үндсэн хуулиар аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороо гэсэн нэгжтэй болж энэ нэгжээ орон нутаг бус Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж гэж төр, эрх зүйн шинжлэх ухааны агуулгыг багтаасан шинэ нэрээр ийнхүү нэрлэх болсон нь хөгжлийн чиг хандлагыг илэрхийлсэн хэрэг юм. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж хэмээн нэрлэсэн энэ нэр нь дотоод агууллага, мөн чанар, төлөв байдлаараа найман томоохон шинж чанарыг агуулж байдгийг дээр дурьдсан билээ.

Энэ найман шинж бүрийг хэрэгжүүлж, хөгжүүлж ажиллах нь нутгийн удирдлагын үндсэн үүрэг болно.
Монгол улсын Үндсэн хуулийн Дөрөвдүгээр бүлгийн Тавинес дүгээр зүйлийн 1-д
гээд тавин ес дүгээр зүйлийн 2-д
Жар дугаар зүйлийн 1-д
Хослуулах гэдэг нь:
  • Үндсэн хуулиас эхлээд Төрийн хууль тогтоомжийн хүрээнд ажиллана.
  • Тухайн орон нутаг,иргэдээ хөгжүүлж ажиллана.
  • Тухайн нутаг дэвсгэрийн нийт иргэдийн ашиг сонирхолыг нэгтгэн илэрхийлнэ.
  • Ил тод, нээлттэй байх зарчмаар ажиллана.
  • Ардчилсан, хүмүүнлэг ёс зарчмыг баримтална.
Хосолж ажиллахдаа: ИТХ, БОЛОН ИНХ, ЗАСАГ ДАРГА НАРЫН ХООРОНД ГАРДАГ НИЙТЛЭГ ДУТАГДАЛ:
  • Бие биенээ үл хүндэтгэх. /томрох/
  • Эсвэл төрийн удирдлагыг шууд үзэх, хөрөнгө мөнгө, хүн хүч төвлөрсөн эрх мэдлээ далимдуулан томрох.
  • Зорилго, мөн чанараа хагас дутуу ойлгосноос зөрчил үүсэх.
  • Хурал, Засаг дарга, нар зорилгоо нэгтгэхгүй байх.
  • Бие биедээ тавих хяналт, шаардлагыг зөв ойлгож харилцан хүндэтгэж ажилладаггүй гэж зөрчилдөх.
  • Төсөв хөрөнгө бусад сангийн хөрөнгийг зарцуулах талаар маргах, ил тод байдлыг алдагдуулах, амин хувийн эрх ашгийг урьтал болгох зэргээр үл ойлголцох.
  • Гаргасан шийдвэр, тавьсан зорилтоо ажил хэрэг болгох, үр дүнгийн төлөө хамтарч ажиллахгүй үл тоомсорлох, зорилгоо нэгтгэхгүй байх
  • Намчирхаж улс төржих хандлагыг илүүд үзэх, амбийц хөөцөлдөх, эсвэл бие биедээ ая тал засах, бөөрөнхийлөх, бие биедээ тавих хяналт, шаардлагыг сулруулах зэргээс үүдэн зөрчил, дутагдал гардаг байна.
Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо буюу Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн удирдлага нь хоёр сүбьектээс бүрэлдэж байна.
Удирдлагын энэ хоёр субъект нь:
  • Зорилго нэг
  • Үр дүн нийтлэг
  • Баримталж мөрдөх хууль зүйн бодлого нэг
  • Тухайн нутаг дувсгэрийнхээ иргэдийн нийтлэг ашиг сонирхолыг илэрхийлэх зарчим нь нэг учраас харилцан ойлголцож хамтарч ажиллах замаар тухайн орон нутгаа зөв хөгжүүлэх, хүн амьдрах таатай орчныг бий болгох, хүний эрхийг дээдэлж хэрэгжүүлэх нэгэн үндсэн зорилготой юм.
Энэ зорилгоо хэрэгжүүлэхэд Монгол улсын Үндсэн хуулийн Хүний эрх, эрх чөлөө гэсэн хоёр дугаар бүлгийн арвандөрөв, арван тав, арван зургаа, арвандолоо, арван найм, арван ес дүгээр зүйлүүдийг сайн мэдэж хүний эрх эрх чөлөөг туйлбартай, гуйвалтгүй дагаж мөрдөх, ягштал биелүүлэх, тийм бооломж бололцоог бүрдүүлэх нь нутгийн удирдлагыг хамгийн эрхэм зорилго юм.
Иргэн хүний ашиг сонирхол, хүсэл эрмэлзлэлийг хангах үүрэг бол нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагуудын үндсэн зорилго, хуулиар хүлээсэн үүрэг болно.

Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэн хүний эрх, эрх чөлөөг сайн мэдэж, биелэлтийг нь зохион байгуулж саад болсон аливаа үйлдэл бүрийг зогсоож байх нь нутгийн удирдлагын хүлээх үүрэг, иргэн хүний хяналт шаардлагаа тавих үндсэн эрх юм.

Үндсэн хуулийн Арванзургаа дугаар зүйлийн
  • Амьд явах эрхтэй
  • Эрүүл, аюулгүй орчинд амьдрах
  • Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах
  • Ажил мэргэжил чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах
  • Өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, хүүхэд төрүүлэх, амрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд мөнгөний тусламж авах
  • Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлэгийн тусламж авах эрхтэй
  • Сурч боловсрох эрхтэй
  • Соёл урлаг шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах бүтээл туурвих, үр ашгийг нь хүртэх эрхтэй
  • Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлах төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй
  • Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, санй дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй
  • Улс төр, эдийн засаг, нийгмийн соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эмэгтэй, эрэгтэй тэгш эрхтэй
  • Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй
  • Халдашгүй чөлөөтэй байх эрхтэй
  • Монгол улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх эрхчөлөөнь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулдаг шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй
  • Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй
  • Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийхэрх чөлөөтэй
  • Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалвал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй
  • Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух, газраа сонгох гадаадад аялах, оршин суух эх орондоо буцаж ирэх эрхтэй /үндсэн хуулиас дэлгэрүүлж үзэх/
Арван долдугаар зүйлийн 1-д “Монгол улсын иргэн шудрага хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийн ёсчлон биелүүлнэ.”


Үндэн хуулиар тунхаглан баталгаажсан эрх, эрх чөлөөгөө болон үндсэн ба журамт үүргээ мэдэж, мэдсэнээ хэрэгжүүлэхийг удирдах хүмүүсээс шаардах, өөрөө биелүүлэх, өөр бусдад мэдээллэж таниулах олон үүрэг, эрх Иргэн та хүлээж байна.

Нутгийн удирдлагын байгууллагын хүмүүс иргэний энэ эрх, эрх чөлөөг эдлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд цаг ямагт анхаарч ажиллах хучиртай.

Жич: Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн Арван зургаадугаар зүлийн заалт бүр манай аймагт, манай суманд, манай нийслэлд, манай дүүрэгт хэрхэн хэрэгжиж байна. Иргэний эрх, эрх чөлөө хангагдах баталгаа бүрдсэн үү. Иргэдээ үү, удирдлагад уу, аль эсвэл хоёуланд нь байна уу. Хэрэгжих баталгаа бүрдэхгүй байгаа дутагдал, түүний үндсэн шалтгаанаар хэлэлцүүлэг хийж болно.
Тухайлбал: “Амьд явах эрхтэй”, тухайн аймаг, сум, дүүрэгт хэдэн хүн нас барав. Учир шалтгааны үндэс нь юундаа байна.
Жишээ нь: Авто аваар, гэмт хэргийн улмаас амь насаа алдсан, эмнэлэгийн тусламж эс авсан, эрүүл мэндээ хамгаалуулах боломж дутмаг зэрэг шалтгаанаар нас барсан тохиолдол бүрээр хэлэлцүүлэг хийх, амьд явах баталгааны талаар ярилцах, орон нутгийнхаа хэмжээнд энэ чиглэлээр хийх үйлчилгээг сайжруулах асуудлыг хөндөх гээд олон ажил өрнүүлэх боломж бүрдэнэ.

Эдийн засаг, нийгэм гэсэн гурван үгэнд хүн төрөхөөс эхлээд бурхан болох хугацааны амьдралын үй түмэн асуудлыг шийдвэрлэх тухай ойлгоно.

Үндсэн хуулийн энэ заалтаар:
  • Нутаг дэвсгэрийн хэмжээний асуудлыг олж ярилцах
  • Эдийн засаг, нийгмийн амьдралын олон талт тулгамдсан асуудлыг онож судалж хэлэлцэх.
  • Иргэдийнхээ ашиг сонирхол, төрийн хууль тогтоомжийн хүрээнд асуудлаа биеэ дааж хэлэлцэж шийдвэрлэх.
  • Өөрийхөө асуудлыг өөрсдөө бие дааж хэлэлцэж шийдэхэд түүнээ бүрэн хэрэгжүүлж аливаа асуудлыг өөрчилж сайжруулж хөгжүүлэх бүрэн эрхийг олгожээ. Аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороо нь тодорхой тооны хүн ам харъяалж тэдний дунд амьдрал явагдаж байгаа болохоор шийдвэрлэх, зохион байгуулах үй түмэн асуудал үүснэ.
    Иргэдийнхээ саналаар хамгийн тулгамдсан, өөрчилж сайжруулах шаардалага гарсан асуудал бүрийг иргэдийнхээ оролцоотойгоор хэлэлцэж шийдвэрлэж, хэрэгжүүлж үр дүнгээ дүгнэж байх учиртай.
    Ингэж хэлэлц, хуралдаж шийд шийдсэнээ хэрэгжүүл хянаж дүгнэ гэж иргэд өөрсдийнхөө дундаас мэдлэг чадвартай, ёс зүйтэй, арга туршлагатай, нэр нөлөөтэй шудрага үнэнч иргэнээ тухайн нутгийнхаа Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгож оруулдаг.
    Иргэд таны эрх ашиг, хүсэл бодол бүр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч гэсэн энэ хүнээр дамжиж аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хорооны удирдлагад хүрч хэлэлцэгдэж, шийдвэрлэгдэж байх учиртай.
Үүнээс л тухайн нутаг дэвсгэрийн ИТХ-д ч, Улсын Их Хуралд ч хэнийг сонгох вэ?, Хэн бидний төлөө чин үнэнчээр зүтгэх вэ? гэдгийг иргэд бодож, судалж олон талаас нь нягталж сонгох учиртай.

Сонгууль гэдэг сонгон шалгаруулах замаар өөрийгөө төлөөлж чадах хүнээ сонгоно гэсэн учиртай.

Монгол улсын Үндсэн хуулийн жаранхоёр дугаар зүйлийн 62-ийн 2-д “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэжүл болно....” гэжээ. Энэ бол өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны баталгаа юм.

Энэ баталлагааг баталгаатай хэрэгжүүлэх Үндсэн хуулиар олгосон баталгаагаа хамгаалах нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч ба Нийтийн Хурлын дарга, сонгуультан бүр анхаарч байх үүрэг хүлээх.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Иргэдийн Нийтийн Хурал нь хуулийн этгээд мөн. Хуулийн этгээдийн хувьд эрх ашиг нь зөрчигдвөл гомдол гаргах эрх эдэлнэ. /”Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай” хуулийн 12-1/

Хурлын эрх ашиг гэдэг нь Иргэдийн “Эрх ашиг мөн”. Иргэдийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдол бүрийг хурал нь ч, Төлөөлөгч хамгаалахын төлөө <ТЭМЦЭХ> ёстой.

Энэ баталгааг зөрчвөл яах вэ? Яаж тэмцэх вэ?
  • Монгол улсын Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргах эрхтэй.
  • Захиргааны хэргийн шүүхэд хандаж болно.
  • Хэвлэлийн хурал заралж мэдээлэл түгээх, урьдчлан сэргийлэх ажил зохионо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1323
515 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%