Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Биржийн урдаас хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэхийг хориглов

2014-10-10

Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн Биржийн урдаас ойролцоо аймаг сумруу зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэхийг хориглоно

Хот доторх болон хот орчмын тээвэрлэлт үйлчилгээг төвлөрүүлэн зохион байгуулах тухай аймгийн засаг даргын 2013 оны 472, 2014 оны 439-р захирамж гарсантай холбогдуулан энэ сарын 15-наас эхлэн Буян болон Дархан захын өмнөөс хот хооронд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлхийг хориглох шийдвэр гарлаа. Манай аймгийн хэмжээнд 15000 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Жил бүр энэ тоо 200 аар нэмэгдэж байгаа нь замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлдэг аж. Тэгвэл захын өмнөх тээврийн хэрэгслийн бөөгнөрөлийг багасгах, авто вокзалыг зориулалтынх нь дагуу бүрэн хүчин чадлаар нь ашиглах зорилгоор аймаг орон нутгын удирдлагууд дээрх шийдвэрийг гаргаад байна. Одоогоор Сэлэнгэ, Хөтөл, Орхон, Хонгор, Салхит зэрэг чиглэлрүү захын өмнөөс зорчигч тээврийн үйлчилгээг үзүүлдэг. Энэ үйлчилгээг авто вокзал руу нүүлгэн шилжүүлсэнээр иргэдийн хувьд аль болох зардал чирэгдэл гаргахгүйгээр нийтийн тээврийн үйлчилгээг зохицуулахаар төлөвлөөд байна. Биржээс шууд авто вокзалын чиглэлд богино рейсээр том оврын автобус явуулахаар яригдаж байна. Ингэхдээ 500 төгрөгнөөс хэтрэхгүйгээр иргэдэд үйлчилнэ гэдэг мэдээллийг өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэрээ ажлын хэсгийнхэн өглөө.


Эх сурвалж: Дархан сумын ЗДТГазар

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%