Хэнтий аймагт олон
бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж
байгаа. Үүний нэг нь залууст ус
агаар мэт дутагдаж байсан спортын иж бүрэн “Олимп” цогцолбор юм. Уг цогцолборын ажил
өнгөрсөн 06 дугаар сарын 13-ны өдөр
эхэлж байсан бол тавхан сарын дараа буюу 10 дугаарын 11-ний өдөр нээлтээ
хийлээ. Олимп цогцолборийг Орон нутгийн хөгжлийн сангийн 797 сая төгрөгийн
өртөгтэйгөөр барьж байгуулсан бөгөөд улсын онцгой комисс 100 хувийн саналаар хүлээн авчээ. Тус цогцолбор
нь хөлбөмбөг, гарбөмбөг, хоккей, теннисний талбайтай бөгөөд Монгол улсад
байхгүй стандарт хөлбөмбөгийн талбайтай болж байгаагаараа ихээхэн онцлог юм. Цогцолборыг
салбартаа нэлээд туршлагатай Тулга констракшин компани богино хугацаанд
чанартай гүйцэтгэжээ. Хүүхэд багачуудын цагийг зөв боловсон өнгөрөөх, спортод
сонирхолтой, эрүүл чийрэг өсөж хүмүүжихэд ихээхэн ач холбогдол бүхий цогцолбор
боллоо хэмээн Чингис хотын иргэд, хүүхэд, залуучууд талархалтай байсан юм.
Г. Анир