Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХЯНАЛТЫН КАМЕРУУДЫГ ХҮЛЭЭН АВЛАА

2018-12-27

     Дархан хотын нутаг дэвсгэрт 2010 онд “Төрийн хяналтын нэгдсэн систем” төслийн хүрээнд суурилуулсан 128 хяналтын камеруудын хүчин чадал нь зарим талаар одоогийн шаардлагыг хангахгүй болсон, эвдрэл гэмтэл гарч, доголдож байгаагаас ээлж дараалалтайгаар шинэчлэх, сайжруулах зайлшгүй шаардлага гарч байгаа юм.
     Дархан сумын ГХУСАЗСЗ-өөс Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт орчин үеийн шаардлагад нийцсэн хяналтын камерууд нийлүүлэх талаар хүсэлт тавьж байсан бөгөөд уг хүсэлтийг тус компанийн ерөнхий захирал М.Отгонбаяр, холбогдох албаны хүмүүстэйгээ шийдвэрлэж, өнөөдөр Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Сүхбаатар, ахлах офицер цагдаагийн хошууч Б.Лхагварагчаа нарт 4450000.00 мянган төгрөгийн үнэ бүхий орчин үеийн шаардлагад нийцсэн 360 градусаар эргэдэг 1 камер, шулуун чиглэлийн 5, бүгд 6 камерыг дагалдах хэрэгслүүдийн хамт хүлээлгэн өглөө.
     Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Дархан хотынхоо иргэдийн амар тайван амьдралын төлөө сэтгэл зүтгэл гаргаж тусалсан Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн ерөнхий захирал М.Отгонбаяр болон танай хамт олонд Дархан сумын иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний энэхүү туслалцаа дэмжлэг хотын нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйлст үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
     Хүлээн авсан камеруудыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Х.Алтанхуягт тоо ёсоор нь хүлээлгэн өглөө. Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийнхан уг камеруудыг ойрын хугацаанд хамгийн эгзэгтэй уулзвар, цэгүүдэд байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн хамт олны нийгмийн хариуцлагаа ухамсарласан энэхүү өгөөмөр санаачлагыг Дархан хотын томоохон үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагууд дэмжин үргэлжлүүнэ гэдэгт итгэлтэй байна.

ДАРХАН СУМЫН ГХУСАЗСЗөвлөл

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%