Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МЭНДЧИЛГЭЭ

2018-12-27

     Эрхэм хүндэт Дархан сумын иргэд ээ,

     Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ 2019 оны баярын мэндийг хүргэж, шинэ он Та бидний амьдрал, ажил үйлст амжилт бүтээлийн дээдийг бэлэглэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
      Дархан сумын ИТХ, түүний тэргүүлэгчид, Засаг дарга, түүний Тамгын газар 2018 оны зорилтуудаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын бүтээлч хамт олны идэвхтэй оролцоо, дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүллээ.
     Саяхан хуралдсан Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 9 дүгээр хуралдаанаас 2019 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа. Жилийн ажлын хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зорилт дэвшүүлж, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндсэн 6 чиглэлийн дагуу 2019 онд шинээр бизнесийн үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын төслүүдийг нээлттэй, ил тод сонгон шалгаруулж, шалгарсан төслүүдийг Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамруулж санхүүжүүлэхийг Сум хөгжүүлэх сангийн Төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлд чиглэл болголоо.  
     Монгол гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлэх, гэр бүлийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, хүүхдийн эрхийг дээдлэх, гэр бүлийн  гишүүдийн, ялангуяа залуучуудын хөгжих, суралцах, хөдөлмөр эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг гэр бүлд хүргэх асуудал нь сумын хэмжээнд гэр бүлийн хөгжлийг дэмжих бодлогын гол цөм нь билээ.
     “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд дэвшүүлсэн зорилтыг бүрэн дүүрэн биелүүлэхэд сум, багийн удирдлагууд нийт иргэдээ манлайлан үлгэрлэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна.
     “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын үр дүнг Дархан сумын хэмжээнд гэр бүлүүд хариуцлагажсан, хүүхдийн  эрхийг хүн бүр мэдэж дээдэлсэн, хүүхэд залуучуудын сурч боловсрох, хөгжих  орчин илүү сайжирч, өрхийн үйлдвэрлэлийг дэмжсэнээр олон арван шинэ ажлын байр бий болно хэмээн төсөөлж байна.
      “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлыг дэмжиж, идэвхтэй хамтран ажиллахыг Дархан сумын нийт иргэддээ уриалж байна.
      Шинэ он айл өрх бүрт хөгжил, дэвшлийн шинэ санаа, шинэ боломж авчрах болтугай.

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%