Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дорноговь аймгийн иргэдийн санал хүлээн авах төв

2014-10-14

Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг түргэтгэж, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулан, иргэдээ соён гэгээрүүлж, идэвх санаачилгыг дэмжиж, тэдний төрийн үйл ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэн, амьдралын чанарыг дээшлүүлэх замаар ардчиллыг бэхжүүлж, хүний эрхийг хангах олон зорилтын дор бодлогын шинж чанартай шийдвэрүүдийг батлахын зэрэгцээ хэрэгжилтэд нь анхаардаг юм.

Үүний нэг жишээ нь Дорноговь аймгийн иргэдийн санал хүсэлтийг мессежээр хүлээн авч, холбогдох байгууллагуудад мэдээлэн иргэдэд хариу илгээх програм хангамж буюу / www.irgen.do.gov.mn / энэхүү цогц үйлчилгээг ард иргэдэд хүргэж буй ИТХ-ын Иргэний оролцооны хэлтcийн үйл ажиллагаа юм.

Өөрөөр хэлбэл Дорноговь аймгийн иргэдийн санал авах төв Иргэний оролцооны хэлтэс дээр байршиж байна.

Энэхүү санал авах төв нь:
Утсаар - 70520001
Мессежээр - 88520001
Facebook page https://www.facebook.com/ioh.dornogobi
E-mail - ioh.dornogobi@gmail.com
Цахим хуудас: www.irgen.do.gov.mn гэх мэт орчин үеийн мэдээллийн технологийн тусламжтайгаар иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч холбогдох байгууллага руу илгээж, хариу мэдээлэх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%