Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Хүүхэд-гэр бүлийн үнэ цэнэ” хүмүүжлийн ажлын нээлтэнд ИТХ дарга оролцлоо.

2014-10-15

Хэрлэн сумын Засаг даргын санаачилгаар хүүхдийн хүмүүжлийг сайжруулах, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 2014-2015 оны хичээлийн жилд хичээлээс гадуур зохион байгуулагдах хүмүүжлийн ажлын нээлт боллоо.

Нээлт “Хүүхэд-гэр бүлийн үнэ цэнэ” сэдвийн хүрээнд 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 14.00 цагаас аймгийн Хөгжимт Драмын театрт зохион байгуулагдлаа. Үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар, Засаг даргын орлогч М.Бадамсүрэн, Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр, Хэрлэн сумын ИТХ-ын дарга Б.Батбаяр, Монголын IQ төвийн захирал профессор Ц.Дэмбэрэл, аймгийн Боловсролын газрын дарга Д.Алтанцэцэг, Хүүхэд, гэр бүл, хөгжлийн хэлтсийн дарга А.Нансалмаа, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчид, эцэг эхчүүд, багш нар нийт 600 иргэд оролцож, хүүхдийн хүмүүжилд багш, сурган хүмүүжүүлэгчид, оролцоо, сахилга бат, дэг журам, хариуцлага түүний онцлог, ач холбогдол зэрэг сэдвээр илтгэл, лекц, хамтарсан ярилцлага хэлбэрээр зохион байгуулав.

Төрийн дууллаар эхэлсэн тус арга хэмжээ ерөнхий боловсролын 5, 12 дугаар сургуулийн сурагчдын морин хуурын тоглолт, хоор дуу зэрэг арга хэмжээгээр үргэлжилж, аймаг, сумын удирдлагууд арга хэмжээнд оролцогчдод хандан хүмүүжлийн ажлын онцлог, ач холбогдлын талаар илтгэл тавилаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%