Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Олон нийтийн цагдаагийн ажилтны тоо, урамшууллын хэмжээг тогтоов

2014-10-16

Цагдаагийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Олон нийтийн цагдаагийн ажилтны урамшил, нормын хувцас, хэрэгсэл, иргэний зөвлөлийн гишүүдийн урамшуулал бусад зардлыг батлагдсан төсвийн хүрээнд зардал гаргаж ажиллах тухай чиглэл сангийн яамнаас ирсэн байна. Энэ дагуу аймгийн ГХУСАЗЗ, аймгийн ЗДТГ-ын ХЗХэлтэс, аймгийн Цагдаагийн газрын дарга мэргэжилтнүүд Олон нийтийн цагдаагийн тоог тогтоох, урамшууллын асуудлыг шийдвэрлүүлэхээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оруулж хэлэлцүүллээ.
Мэргэжлийн байгууллагуудаас Дархан-Уул аймгийн хэмжээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн цагдаагийн тоог 25 байхаар, нэг хүнд ноогдох сарын урамшууллыг хэмжээг 192,000 төгрөг байхаар тооцон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулсан юм.
Тэргүүлэгчдийн зүгээс эхний ээлжинд Дархан сумын багуудад тус бүр нэг, сум тус бүрт нэг нэг нийт 21 олон нийтийн цагдааг ажиллуулах нь зүйтэй гэж санал нэгдэв. Олон нийтийн цагдаагийн ажилтнуудыг томилон ажиллуулах, сургаж дадлагажуулахыг Цагдаагийн газрын дарга Б.Даваажавт даалгаж, олон нийтийн цагдаагийн ажилтны сарын урамшууллын хэмжээг 192,000 төгрөгөөр тогтоолоо.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%