Өнөөдөр Дархан хотын 53 жилийн ойн баярын өдөр. Дархан хотын анхны суурийн чулууг “Бурхантын хөндий”-д 1961 оны 10 дугаар сарын 17-нд тавьж байсан тэр үеэс хойш Дарханчууд хамтдаа бүтээсэн “хагас зуун” жилийг ардаа үдэж, Та бид Дарханыхан гэж алдарших болсондоо сэтгэл хангалуун түүхт ойн өдөртэйгээ золгож байна.
Энэ өдрөөр Дархан сумын ИТХ, ЗДТГ-ын хамт олон мөнх хөх тэнгэрт Монгол улсын төрийн далбаа, Аймгийн туг, Дархан сумын туг, далбааг мандууллаа. Туг мандуулах ёслолд Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, Засаг даргын орлогч Г.Батбаяр, 2004-2008 онуудад Дархан сумын Засаг даргаар ажиллаж байсан П.Юра нар оролцлоо.