Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ДАРХАН-УУЛ АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХЭТИЙН ТӨЛӨВ” НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО

2014-10-20

       Аймгийн ИТХурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 41 дүгээр тогтоол “Аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөр” хэрэгжүүлэх, Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгж, аялал жуулчлалын чиглэлээр судалгаа хийдэг багш, судлаачдын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, харилцан туршлага солилцох, Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр гарсан санал санаачилгыг аймгийн аялал жуулчлалын бодлого хөтөлбөрт тусган нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэн цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилгоор “ДАРХАН-УУЛ АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХЭТИЙН ТӨЛӨВ” хэлэлцүүлгийг энэ сарын 22-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна.
        Хэлэлцүүлгээр:
        1. Дархан-уул аймагт тусгай сонирхолын аялал жуулчлалыг хөгжүүлэх
  •             Дархан сум- Хотын аялал
  •             Хонгор суманд- Байгалийн аялал жуулчлал, ан амьтан ажиглах, фото зураг авах аялал
  •             Орхон суманд –Загасчлалын аялал
  •              Шарын гол суманд- Угсаатны зүйн аялал
            2. Сумдын аялал жуулчлалын бүсийг тодорхойлох чиглэлээр ярилцах юм.
    
     Хэлэлцүүлэгт аймгийн ИТХурал, Хурлын хороод, Аймгийн ЗДТГ-ын НХХэлтэс, ССАЖГазар, МХГазар, БОГазар, ГХБХБГазар, Аймгийн Музей, Сумдын Засаг дарга нар, газрын асуудал болон соёлын асуудал хариуцсан ажилтан, Зочид буудлууд, Тур оператар, Дархан загасчлалын спорт холбоо, Явган аялалын холбоо, Скаутын холбоо, Аялал жуулчлалын багш, судлаачид зэрэг байгууллага, иргэдийн төлөөлөл оролцоно.
         Хэлэлцүүлгийг аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим, Соёл спорт аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулна.
         Хэлэлцүүлэг 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 09:00 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болно. 


 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%