Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн хамтлаг нийслэлд тэргүүллээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 22 дах удаагийн тэмцээний хоёрдугаар шат буюу нийслэлийн шилдгийг шалгаруулах уралдаанд Сүхбаатар дүүргийн Монгол –Оросын хамтарсан 3-р сургууль түрүүллээ. А.Р Петров багшийн удирдсан хамтлаг АХ ВЫ ,СЕНИ, “Дети солнца”, “Хүүхэд амьтай дэлхий” гэсэн дуунуудыг дуулсан бөгөөд А.Р Петров багш нийслэлийн шилдэг удирдаач багшаар шалгарлаа. Нийслэлийн 375 жилийн ойн баярын 10 дугаар сарын 29 өдөр болох хүндэтгэлийн тоглолтонд 58-р сургуулийн ”Багш заяа”, Монгол–Оросын хамтарсан 3-р сургуулийн “Дети солнца” дуунууд эгшиглэх юм.
ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?
санал өгсөн: 4080