Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХУРЛЫН ДАРГЫН УРИЛГААР БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ШИНЭ БАРГА БАРУУН ХОШУУНЫ АЛТАН-ЭМЭЭЛ ХОТЫН НАМЫН ХОРООНЫ ДАРГА ДОРНОД АЙМАГТ АЙЛЧИЛЛАА.

ХУРЛЫН ДАРГЫН УРИЛГААР БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ШИНЭ БАРГА БАРУУН ХОШУУНЫ АЛТАН-ЭМЭЭЛ ХОТЫН  НАМЫН ХОРООНЫ ДАРГА ДОРНОД АЙМАГТ АЙЛЧИЛЛАА.

Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Зоригтбаатарын урилгаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шинэ Барга Баруун Хошууны Намын хорооны дарга Бай Ай Жүн тэргүүтэй хошууны удирдах албан тушаалтнуудаас бүрдсэн 17 төлөөлөгчид манай аймагт айлчиллаа. Айлчлал Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд ажил хэргийн уулзалтаар эхэлсэн юм.

Уулзалтанд Дорнод аймгийн талаас ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар, АЗД-ын орлогч М.Бадамсүрэн, Тэргүүлэгч С.Мөнгөнбат, М.Бас-Эрдэнэ, Хэрлэн сумын ИТХ-ын дарга Б.Батбаяр, Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр болон бусад албаны 21 төлөөлөл, Шинэ Барга Баруун Хошууны талаас Намын хорооны дарга Бай Ай Жүн,  Намын хорооны дэд дарга Сүн Чан Ил, Улс төрийн хорооны дэд дарга Нарсу, Цагдаагийн газрын дарга Сү Ли Жи зэрэг нийт 17 төлөөлөл оролцлоо.

Уулзалтын эхэнд хурлын дарга Р.Зоригтбаатар хэлэхдээ: Манай хоёр аймаг, хошуу олон жилийн  турш хөгжлийн төлөө хамтран ажилласаар ирсэн. Энэ хамтын ажиллагааны үр дүнд “Цагаан сар угтах баяр”, “Хөрш зэргэлдээ 3 улсын аялал жуулчлалын өдөр”-ийг жил бүр зохион байгуулж байна мөн Шинэ Барга Баруун Хошууны хандив дэмжлэгээр Чойбалсан хотын Бурхан буддагийн цэцэрлэгт хүрээлэнгийн Бурханы хөшөө, хиймэл нуурын гадна талбайд 12 жилийн амьтны хөшөө барьж байгуулсан.

Одоо та бид харилцаагаа өргөжүүлж ард иргэдэд үр өгөөжтэй зарим нэг асуудлыг шийдэх шаардлага байна. Эхний удаад шийдэх 3 асуудлын санал хэлье.

1. Монгол улсын дугаартай  автомашиныг БНХАУ-ын “Архашаат” хилийн боомтоор нэвтрүүлэхийн тулд манай талаас хил нэвтрүүлэхийг хүссэн албан бичгийг Алтан Эмээлрүү факсаар илгээдэг. Өнгөрсөн жил буюу 2013 онд нийт 1907 автомашиныг Хавирга Ар хашаатын боомтоор нэвтрүүлэхийн тулд 1907 албан бичгийг илгээсэн байдаг. Иймд энэ бэрхшээлтэй асуудлыг шийдэх

           2. Монгол улсын дугаартай автомашиныг БНХАУ-ын Шинэ Барга Хошууны төв “Алтан эмээл”-ээс цааш зорчихыг хориглодог, зорчсон тохиолдолд тээврийн хэрэгслийг саатуулж 2000-4000 юань-ийн мөнгөн торгууль ноогдуулдаг. Иймд  торгох хууль эрх зүйн акт болон торгуулийн хэмжээг тодорхой болгох.

3. Монгол улсын Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавирга-Ар хашаатын боомтоор ӨМӨЗО-ын Манжуур хот, Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэг хүртэл зорчигчдын тогтмол болон тогтмол бус тээврийн маршрутыг сэргээх, нээх асуудлыг тохирч, тухайн  маршрутыг нээх тодорхой цаг хугацааг харилцан албан бичгээр мэдэгдэж хэрэгжүүлэх.

Намын хорооны дарга Бай Ай Жүн хэлэхдээ: Монгол улс, БНХАУ-ын хоорондох стратегийн түншлэлийн харилцаа шинэ шатанд гарч, орон нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж, аялал жуулчлал, соёл, боловсрол зэрэг салбар бүрийн хамтын ажиллагаа эрчимжиж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлж байгаад сэтгэл хангалуун байдгаа тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.

Таны дэвшүүлсэн асуудлыг 2 талаасаа ажлын хэсэг байгуулан шийдэх бүрэн бололцоотой би энэ ажлыг буцаж очоод яаралтай эхлүүлэх болно хэмээн мэдэгдлээ.

Тус уулзалтын үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Бадамсүрэн ӨМӨЗО-ны ШББХ-тай Эдийн засаг худалдаа, Аялал жуулчлал, ХАА, боловсрол, соёл урлаг спорт, эрүүл мэнд, байгаль орчны хамтын ажиллагааны талаар ярилцсан бол Хэрлэн голын ай сав газрыг хамгаалах төсөл хэрэгжүүлж ажиллах талаар ИТХ-ын Тэргүүлэгч, Хэрлэн сумын Засаг дарга П.Мөнхтөр ШББХ-ны удирдлагуудад санал тавьж хамтран ажиллахаар болов.



 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%