Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар мэргэжлийн байгууллагууд санал солилцов

2014-10-22

     Дархан-Уул аймгийн аялал жуулчлалын бодлого хөтөлбөрийг шинэчлэх, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгж, аялал жуулчлалын чиглэлээр судалгаа хийдэг багш, судлаачдын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “ДАРХАН-УУЛ АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХЭТИЙН ТӨЛӨВ” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Нээлттэй хэлэлцүүлгийг аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим, Соёл спорт аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулсан байна.
         Хэлэлцүүлгийн эхэнд аймгийн ССАЖГазраас Дархан-Уул аймгийн аялал жуулчлалын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв.
         Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж буй тур оператар 3, 1 одтой зочид буудал 2, 2 одтой зочид буудал 1, зэрэглэлгүй 23 зочид буудал буюу нийт 607 ор бүхий 26 зочид буудал ажилладаг байна.
          Улсын хамгаалалтанд:
1.Орхон сумын Цантын эртний хотын туурь
2.Хонгор сумын Бууралын булш
3.Хонгор сумын Хүйтний голын хадны бичээс
          Аймгийн хамгаалалтанд:
Орхон сумын Цагаан нуурын хойно орших хадны зосон зураг байдаг ба эдгээр газруудыг дотоод, гадаадын жуулчдад үзүүлэх ажлыг зохион байгууж байгаа гэв.
        Судалгаанаас үзэхэд жилд манай аймагт дунджаар 5000 гаруй жуулчид ирдэг байна.  Жуулчдын идэвхитэй улирал нь зун, намар буюу 5 сараас 10 сарын хооронд байдаг байна. Цаашид Дархан-уул аймагт тусгай сонирхолын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд мэргэжлийн байгууллагаас ихэд анхаарна гэв. Тухайлбал:
                       Дархан суманд- Хотын аялал

                      Хонгор суманд- Байгалийн аялал жуулчлал, ан амьтан ажиглах, фото зураг авах аялал
                      Орхон суманд –Загасчлалын аялал
                      Шарын гол суманд- Угсаатны зүйн аялалыг хөгжүүлж ажиллахаар төлөвлөж байгаа юм байна.
      Хэлэлцүүлэгт оролцогчид гадаадын гэхээсээ илүү дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлж ажиллах боломж байгааг онцолж, аймгийн Аялал жуулчлалын нэгдсэн товчоотой болох саналд нэгдэв. Хэлэлцүүлгийн дараагаар дахин уулзалт зохион байгуулж, дээрхи асуудлыг шийдвэрлэхээр болов. Мөн аймгийн ИТХурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан “Аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг шинэчлэн боловсруулж, батлуулахаар боллоо.
     Нээлттэй хэлэлцүүлэгт аймгийн ЗДТГ-ын НХХэлтэс, ССАЖГазар, МХГазар, БОГазар, ГХБХБГазар, Аймгийн Музей, Сумдын Засаг дарга нар, газрын асуудал болон соёлын асуудал хариуцсан ажилтнууд, Зочид буудлууд, Тур оператар, Дархан загасчлалын спорт холбоо, Явган аялалын холбоо, Скаутын холбоо, Аялал жуулчлалын багш, судлаачид, оюутнууд оролцлоо.
        
 Х.Соёл-Эрдэнэ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%