Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Алтайн хөгжилд бидний оролцоо сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

2014-10-22

Аймгийн Иргэний танхимд өнөөдөр ээлжит хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлгийг “Алтайн хөгжилд бидний оролцоо” сэдэвтэйгээр баруун бүсдээ эмч мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргадаг ганц сургууль болох  Анагаахын шинжлэх ухааны үндэсний Их Сургуулийн Говь-Алтай аймаг дахь Анагаах Ухааны салбар сургуультай хамтран зохион байгуулсан бөгөөд аймгийн ЗДТГ-ын Төрийн Захиргаа Удирдлагын хэлтсийн дарга Б.Мандах удирдан явуулж оюутнуудад тулгамдаж буй асуудалаар санал солилцлоо.

 Хэлэлцүүлэгт АШУҮИС-ын  Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны салбар сургуулийн оюутны нийгэмлэгийн 16 Тэргүүлэгч, 39 ангийн дарга нар оролцсон юм. Хэлэлцүүлэгт аймгийн Эдийн засаг дахь оюутны оролцооны талаар тус сургуулийн Суурь боловсролын тэнхмийн эрхлэгч Ш.Батзүсэм, Оюутны нийгэмлэгийн үйл ажиллагаа болон оюутнуудын оролцооны тухай Оюутны нийгэмлэгийн Тэргүүн Ө.Түвшинтөр нар мэдээлэл хийлээ.

Энэхүү хэлэлцүүлэг маань зөвхөн Говь-Алтайн хэмжээний бус Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан гээд баруун аймгуудаас манай аймагт ирж суралцаж буй оюутнуудын санал бодлыг сонсож тус тусын аймгийн туршлагаас  сонссоноороо онцлог байлаа.

Оюутнуудад тулгамдаж байгаа зарим асуудлуудаас дурьдвал:

-       Сургуулийн шинэ барилга

-       Оюутнуудын дунд нийгэм соёл, урлаг спортын арга хэмжээ явуулахад заал, танхимын хүрэлцээ

-       Оюутнуудын байрны түрээс

-       Хүчирхийлэл, дарамт

-       Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөүүлэх газар

-       Дадлага хийх үеэр эмнэлэгт хувцас солих өрөө байхгүй

-       Оюутнуудын цагийн ажил гэх мэт

Дээрх  асуудлуудад ТЗУХ-ын дарга Б.Мандах тухай бүр нь зохих хариултуудыг өгч анхаарвал зохих асуудлуудыг анхааралдаа авч хамтарч ажиллах талаар амлалт өглөө.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%