Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хамтын ажиллагааг шинэ төвшинд гаргана

2014-10-23

Нийслэлийн 375 жилийн ойн өдрийн хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын дарга ноён Сүнь Жэнь албаны хүмүүсийн хамтаар Сүхбаатар дүүрэгт зочиллоо. 
Зочдыг ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, Засаг дарга Д.Бадарсан болон дүүргийн бусад удирдлагууд хүлээн авч уулзан ярилцлаа. Энэ үеэр дүүргийн төдийгүй нийслэл хотод өрнөж буй бүтээн байгуулалтын ажил, хамтын ажиллагааг шинэ төвшинд гарган хоёр талын боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр харилцан туршлага солилцох гэх мэт тодорхой ажлуудаар цаашид хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхойлов.

Мөн ЗДТГ-ын захиргаа, хуулийн хэлтсийн дарга Б.Ганбаатар Иргэдэд үйлчлэх төр захиргааны төв байр болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад “Нэг цонхны үйлчилгээ”-ний төвөөр дамжуулан үзүүлж буй төрийн үйлчилгээний талаар танилцуулга хийлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%