Зуунмод сумын
иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь
2016.11.04-ний өдрөөс шинэ бүрэн эрхээ хэрэгжүүлэн эхэлсэн бөгөөд 31 төлөөлөгч, 7 тэргүүлэгч, 6 бодлогын
хороодтой.
Нийт төлөөлөгчдийн 18 буюу 58% нь эрэгтэй, 13 буюу 42% нь эмэгтэй, 18-35 настай 10 буюу 32,3%, 35-аас дээш настай 21 буюу 67,7%, дээд боловсролтой 93.5%, бүрэн дунд боловсролтой 6,5%, байна.Сумын ИТХ-ын төлөөлөгчөөр давтагдан сонгогдсон байдлаар авч үзвэл анх удаагаа сонгогдсон төлөөлөгч 23 буюу 74,2%, хоёр дахь удаагаа сонгогдсон 6 буюу 19,3%, гурав дахь удаагаа сонгогдсон 1 буюу 3,2%, дөрөв дэх удаагаа сонгогдсон 1 буюу 3,2%-ийг эзэлж байна.
ИТХ-ын Ажлын алба
нь Дарга Ц.Энхжин, Нарийн бичгийн дарга
С.Гантөгс, Ажлын албаны ажилтан Н.Буянжаргал нарын 3 хүний орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна.