Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

”Дүүргийн хөгжилд-Иргэний оролцоо” өдөрлөг болно

2014-10-23

Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан 2014.10.25-ны бямба гарагт Сүхбаатар дүүргийн “Дүүргийн хөгжилд-Иргэний оролцоо” сэдэвт иргэдийн баяр, нээлттэй өдөрлөг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно. 
Өдөрлөгт Сүхбаатар дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, албад, байгууллага аж ахуйн нэгжүүд оролцож иргэдэд нээлттэй үйлчилгээ үзүүлнэ. Тухайлбал:
- УИХ-н гишүүд, Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, 
- Сайжруулсан, бүрэн шаталттай зуухны танилцуулга, зуух борлуулалтын цэг ажиллуулж гэрээ шууд хийх,
- Дүүргийн Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн бүтээн байгуулалтын гүйцэтгэлийн талаар танилцуулах 
- Худалдаа үйлчилгээний байгууллагуудын хямдралтай, урамшуулалтай, бэлэгтэй худалдаа, үйлчилгээг гаргах
- Иргэдийн санал хүлээн авч боломжтой асуудлыг газар дээр нь шийдвэрлэх /Хөнгөлөлт тусламж хүссэн материал хүлээн авах, таяг, тусгай хэрэгсэл олгох, ахмад настан, ХБИ-ний автобусны билет бичих, хаяж гээгдүүлсэн тэтгэвэр, тэтгэмжийн дэвтэр, хувийн хэрэг нээх/
- Дотор, мэдрэл, хүүхдийн эмч, Уламжлалт эмчилгээ, бариа засал, Хэвлийн ЭХО, Цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох, урьдчилан сэргийлэх үзлэг хийх
- Цэргийн штабаас энэ оны шинэчилсэн тоо бүртгэлээс завсардсан 18-50 насны иргэдийг торгуульгүйгээр бүртгэх
- Замын цагдаагийн тасгаас ЦЕГ-ын Лицензийн төвтэй хамтарч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан жолооч нараас шалгалт авах
Татварын хэлтэс энэ сарын Татварын бүх төрлийн хоцорсон тайлан хүлээн авах юм. 
Иргэд та бүхэн идэвхитэй оролцоно уу. 
Мэдээлэл авах утас: 70070116, 70070114, 99767480

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%