Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Олон нийтийн цагдаагийн ажилтнуудтай гэрээ байгуулав

2014-10-24

    Дархан-Уул аймгийн хэмжээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах үүрэг хүлээж ажиллах олон нийтийн цагдаагийн ажилтны тоог 21 байхаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар тогтоосон.
    Цагдаагийн албаны тухай шинэ хуульд зааснаар Цагдаагийн байгууллага 20 нас хүрсэн иргэнийг сайн дурын үндсэн дээр, Засаг даргаас ирүүлсэн саналыг үндэслэн олон нийтийн цагдаагийн ажилтнаар томилох шийдвэр гаргаж, гэрээ байгуулах ба уг гэрээнд хариуцах ажил, талуудын харилцан хүлээх үүрэг, урамшил, гэрээ цуцлах үндэслэлийг заана гэсний дагуу Цагдаа олон нийтийн ажилтнуудтай гэрээ байгуулах арга хэмжээг зохион байгууллаа.
    Гэрээнд аймгийн ИТХурлын дарга, аймгийн ГХУСАЗЗөвлөлийн дарга Ч.Цэндсүрэн, аймгийн Цагдаагийн газрын дарга Б.Даваажав болон Цагдаа олон нийтийн ажилтнууд гарын үсэг зурлаа.

    Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм, түүнд тавигдах шаардлагыг цагдаагийн төв байгууллагын дарга баталсан байна.
    Олон нийтийн цагдаагийн ажилтан хууль сахиулах үүрэг гүйцэтгэхдээ хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хууль тогтоомжийг чанд сахиж, зөвхөн гэрээнд заасан үүргийг биелүүлж, гэмт хэрэг, зөрчил гарсан газар, ул мөрийг хамгаалах, шаардлагатай этгээдийн баримт бичгийг шалгаж, оршин суугаа газрын хаягийг тогтоох, хэв журам сахих талаар иргэн, хуулийн этгээдэд шаардлага тавих, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг түр саатуулах, цагдаагийн байгууллагад хүргэх эрхтэй ажиллах юм байна.
   Үүрэг гүйцэтгэж байгаа олон нийтийн цагдаагийн ажилтанд шаардлагатай холбооны болон хамгаалах тусгай хэрэгсэл тавьж олгох юм байна. Олон нийтийн цагдаагийн ажилтныг үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан доромжилсон, заналхийлсэн, бусад хохирол учруулсан, түүнээс тавьсан хууль ёсны шаардлагыг зориуд үл биелүүлсэн, эсэргүүцсэн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэх аж.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%