Аймгийн ИТХ, Хөдөлмөрийн хэлтэс, МСҮТөвтэй хамтран "Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, мэргэжлийн боловсрол сургалтын үр өгөөж" сэдэвт хэлэлцүүлэг болж өнгөрлөө. Энэхүү хэлэлцүүлэгт МСҮТ-ийн Захирал Х.Энхбаяр, Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Н.Баярсайхан, ИТХ-ын ажлын албаны холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. Мэргэжлийн боловсрол, сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулах, эрэлт, хэрэгцээ ихтэй, чадварлаг ажилчдыг бэлтгэх асуудлаар холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах талаар мэдээлэл өгч, зөвлөлдөв.