Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд удсан мотоциклийг шйийдвэрлэх тухай” асуудлыг хэлэлцэв

2018-12-27

Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан хуралдаж, нийгэмд тулгамдсан зарим асуудлын талаар шийдвэр гаргалаа. Тухайлбал, “Тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд удсан мотоциклийг шйийдвэрлэх тухай” асуудлыг мэдээлсний дагуу хэлэлцэв.

Иргэдийн хэлж заншсанаар “Журмын хашаа” гэж нэрлэгддэг тус байранд жилд дунджаар 1350-1500 тээврийн хэрэгсэл орж гардаг бөгөөд үүний тал хувь нь мотоцикль юм. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчсөний улмаас 2017 онд 1000-1100 тээврийн хэрэгсэл, 2018 онд 1700-1800 тээврийн хэрэгслийг түр саатуулсан байна.

Өнгөрсөн жилд зөрчлийн улмаас захиргааны журмаар хураагдсан, эзэмшигч нь аваагүй удсан, зөрчлийг шийдвэрлэх хуулийн хугацаа дууссан 372 мотоцикль, 5 автомашин байсан бөгөөд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар тогтоол гаргасны дагуу аймгийн Цагдаагийн газраас 224 мотоцикль, 2 автомашиныг зохих журмын дагуу шийдвэрлэн эзэн холбогдогчийг олж тогтоон  хүлээлгэн өгчээ.

Одоогийн байдлаар 148 мотоцикль, 3 автомашин байгаа бөгөөд эвдрэл ихтэй, ашиглагдах боломжгүй учраас эзэд нь аваагүй байна. Тээврийн хэрэгсэл түр саатуулах байр нь ачааллаа дийлэхгүй байх тул дээрх тээврийн хэрэгслийн тухайд тодорхой шийдвэр гаргахаар тус хуралдаанаар хэлэлцсэн юм.

Мөн уг асуудалтай холбогдуулан “Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг үнэлэх, худалдах, улсын орлого болгох, устгах өөр зориулалтаар ашиглах орон тооны бус зөвлөл” маргааш хуралдсаны дараа эцсийн шийдвэр гарна.