БНСУ-ын Бүчён хотод Дархан сумын ИТХ-ын албан ёсны айлчлал үргэлжлэв. Тус хотын “Хог хаягдлыг нэгдсэн боловсруулах төв”-ийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа.Гёнги аймаг ахуйн хог хаягдлыг шийдвэрлэх үүднээс тендер зарлаж хог хаягдалын үйлдвэрийг байгуулсан байна.Тус үйлдвэр нь Солонгос улсад ахуйн хог хаягдалыг дахин боловсруулах хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд тенхик, технологи ашигладаг гэв.Хог хаягдал нэгдсэн боловсруулах төв нь шатаах, булах, дахин ашиглах хаягдал ангилах,хоолны хог хаягдлыг боловсруулах зэрэг үндсэн байгууламжтай.Түүнчлэн ахуйн хог хаягдалыг 28 нэр төрлөөр ангилан ялгана гэж танилцуулав.БНСУ-д ахуйн” хог хаягдалыг баялаг болгох тогтолцоо” хэрэгждэг байна.
Ахуйн хог хаягдлын үүсвэр, шийдвэрлэж буй байдлыг графикаар харахад зөвхөн 6 хувийг газарт булж, 33 хувийг шатааж, үлдсэн 61 хувийг дахин ашиглаж байгаа юм.Тус улс хог хаягдлын тогтолцоог сайжруулж дахин ашиглалтыг идэвхжүүлснээр эрчим хүч үйлдвэрлэн тосгоныг хангаж нэг үгээр эрчим хүчийг ашиглаж байв.Нөгөөтэйгүүр хүнсний хог хаягдлыг бордоо болгож тариалангийн үйл ажиллагаанд ашиглаж байна.
БНСУ-ын Бүчён хотын хог хаягдлыг нэгдсэн боловсруулах төвд “Ахуйн хог хаягдлыг баялаг болгох тогтолцоо” хэрхэн ямар замаар хэрэгжүүлсэн зэрэг тэргүүн туршлагыг Дархан сумын ИТХ-ын төлөөлөгчид газар дээр нь үзэж таинилцлаа.Тус үйлдвэр “хог” гэсэн хэвшмэл ойлголтыг халж үйлдвэрийн дэргэд хүүхэд залуусын чөлөөт цагийг өнгөрүүлэх спортын талбай, цэцэрлэгт хүрээлэн, орон сууц зэргийг цогцоор нь байгуулсан байв.