Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчид, ажлын албаны бүрэлдхүүн БНСУ-ын Гёнги аймагт 10 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийв. Айлчлалын үеэр Бүчён хотод Олон улсын хүүхэлдэйн киноны фестиваль нээлтээ хийлээ. PISAF- 2014 Бүчён хотын хүүхэлдэйн киноны 16 дахь удаагийн наадамд 9 орноос 120 бүтээл ирсэн байна. Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчид ОУ-ын хүүхэлдэйн киноны фестивалийн нээлтийн арга хэмжээнд оролцов. Түүнчлэн тус хотын хүүхэлдэйн театрын музейгээр зочлов. Музей 5 давхар ба Солонгос хүүхэдэйн түүхийг харуулсан үзмэрүүдтэй. Солонгос хүүхэлдэй 100 жилийн түүхтэй гэж үздэг байна.