Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дундговь аймгийн Луус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ОНХС-гийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд дээр хяналт тавин ажиллаж байна.

2014-11-05

Дундговь аймгийн Луус сумын ИТХ – ын дэргэдэх хяналтын ажлын хэсэг нь 2013, 2014 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тус суманд хийгдэж байгаа төсөл хөтөлбөрийн ажлуудад удаа дараа хяналт шалгалт хийж, иргэдээс санал асуулга авч, зөвлөмж хүргэн ажиллаж байна.

2013 оны 12-р сарын 16 нд тус ажлын хэсэг нь 2013 онд батлагдсан 300 сая гаруй төгрөгийн 17 ажил хэрхэн хийгдэж, ямар ашиглалттай, бичиг баримтын бүрдэл, үйл ажиллагааны тухай хяналт, шалгалтыг явуулсан байна.

Мөн ажлын хэсгийн удирдамжийн дагуу иргэдээс санал асуулга авахад :

  • ОНХС-ийн ерөнхий үйл ажиллагаанд сайн -10, дунд-14, хангалтгүй -6, үнэлж мэдэхгүй 15
  • Тендерийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлын талаар тийм – 12, үгүй – 26
  • 17 төслөөс хэрэгжиж дууссан 7 төслийн талаарх иргэдийн 65,2% нь хангалтгүй буюу мэдэхгүй гэж тус тус хариулсан байна. Дээрх санал асуулгын судалгаанаас үзвэл иргэдийн сэтгэл ханамж, тендерийн үйл ажиллагааны нээлттэй байдал төдийлөн хангалттай явагдаж чадаагүй нь харагдаж байна.

Ийнхүү ажлын хэсэг дээрх хяналт, шалгалт болон иргэдээс авсан санал асуулгын дүнгээс дүгнэлт хийж, цаашид авч хэрэгжүүлэх дараах санал зөвлөмжүүдийг гаргасан байна.

  1. Захиалагч төслийн шаардлага хангасан, тооцоо судалгаанд үндэслэн хийж, хянаж, баталгаажуулах
  2. Үнэлгээний хороо тендер тус бүр дээр байгуулагдсан боловч гишүүдийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлж, хяналтыг сайжруулах, төслүүдийн техникийн тодорхойлолтыг сайн боловсруулж, бусад шаардлагатай бичиг баримтуудыг бүрэн бүрдүүлэх
  3. Иргэдэд тендерийн талаар нээлттэй, ил тод мэдээлэх, тэдэнд ажлаа тайлагнах, олон нийтийн оролцоог бүрэн хангах
  4. Бүл болж ажил гүйцэтгэхээр орсон иргэд бүлийн тухай ойлголт байхгүй байна. Ямар ач холбогдолтой юу хйих, ямар ашиг орлого олохоо мэдэхгүй байна. Иймд бүлд орж байгаа иргэдйиг байлцуулан гэрээ хийж, үүрэг хариуцлагыг ойлгуулж ажиллах
  5. Хийгдсэн ажил, төсөл хөтөлбөрийг ОНХС-аас хийгдсэн тухай, өртөг, хэдийд, хаана, ямар гүйцэтгэгч хийснийг тодорхой бичиж хаягжуулах
  6. Худалдан авах ажиллагааны тухай хуулийг сурталчлах, иргэн, аж ахуй нэгжүүдэд тендерийн тухай ойлголт сайн өгөх, ил тод байдлыг хангах

Тус ажлын хэсэг нь 2014 оны 5-р сард 16-нд 2014 оны ОНХС-гаар хийгдэж байгаа “Наадмын талбай засвалах нүүдлийн асар хийх”, “Иргэний танхим”, “Цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт”, “Соёлын төвийн хувцас хэрэгсэл”, “Ойн төгөл” болон орон нутгийн иргэдийн бүлүүдээр гүйцэтгүүлж байгаа ”Гамшгаас хамгаалах хувцас хэрэгсэл”,” Хаягжилт”,”Явган хүний зам”, “Хүүхдийн тоглоомын талбай” зэрэг төслүүдийн явц, үр дүнгийн байдалд үзлэг, шалгалт хийсэн байна.

Ийнхүү 2014 оны ОНХС-гийн хөрөнгөөр хийгдэж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагаанаас дүгнэж, цаашид авах арга хэмжээ шийдвэртээ тусган хэрэгжүүлэх тухай ИТХТ-дэд санал болгосон байна.

  1. ИТХ—аас хүргүүлсэн өмнөх зөвлөмжүүдийг хэрэгжүүлж, ажил хэрэг болгоогүй байна.
  2. Захиалагчийн төсөл тодорхой бус, төсөл боловсруулах, хянах үйл ажиллагаа хангалтгүй байна.
  3. Захиалагч гүйцэтгэгчийн гэрээ хангалтгүй, шаардлага хангаагүй байна. / Төсөлд тусгагдсан ажлуудыг зураг төсөвт заасны дагуу гүйцэтгүүлэх тухай гэрээнд тодорхой заагүй, бичиг хэргийн стандарт хангалтгүй байна.
  4. Хэрэгжүүлсэн төслийн гүйцэтгэлд хяналт сул хэрэгжсэн, төслийн үр дүн хангалтгүй, ажлын зохион байгуулалт чанаргүй байна. Ойн төгөл суулгац ургаагүй, услалтын үйл ажиллагаа хангалтгүй зэрэг зөрчил дутагдал байгаад дүгнэлт хийж, цаашид засаж залруулж ажиллах шаардлагатай байна.
  5. Захиалагч гүйцэтгэлийн хяналтыг хууль эрх зүйн дагуу явуулах, ажлын зөвлөмж өгч ажиллах шаардлагатай байна.
  6. ИТХ-ын хяналтын хэсэг ажлын явц байдалд үзлэг шалгалтыг удирдамжийн дагуу хийж тоот зөвлөмжийг хүргүүлэн ажиллаж байна. ” Мөнх Ундрага” ХХК-ны ажлын гүйцэтгэл чанар байдал хангалтгүй байгаа тул албан тоот хүргүүлэх саналыг гаргаж байна.

Луус сумын ИТХ-ын дэргэдэх ажлын хэсгийн ОНХС-гийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд хийсэн удаа дараагийн хяналт шалгалтын дүн, санал зөвлөмжүүдээс харахад сум орон нутагтаа чанартай, үр өгөөжтэй ажил, үйлчилгээг авч үлдэхийн тулд иргэдийн ч, захиалагч төрийн байгууллагын ч, гүйцэтгэгч аж ахуйн нэгж, иргэдийн бүлгүүдийн хариуцлагатай, оролцоотой, хяналттай байдал чухал гэдийг харуулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%