Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

2014-11-06

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдав. Энэ удаагийн хурлаар үндсэн гурван асуудлыг хэлэлцлээ. Хурлын эхэнд “Хотоо харйлая”  хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг батлах тухай асуудлыг хэлэлцсэн байна. БНСУ-ын Гёнги аймагт албан ёсны айлчлал хийсэн  Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчид уг хөтөлбөрийг санаачилсан байна. “Хотоо хайрлая” хөтөлбөрийг төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн хүрээнд заавал хөрөнгө, мөнгө зарлагдахгүйгээр “залуучууд” нэгдэж хотоо хайрлах зөв хандлага, иргэдийн ухамсарт нөлөөлөх ажлыг хийхээр төлөвлөжээ. Дархан сумын 18 багаас гэр хороолол, байшин хороололын багаас тус бүр нэг багийг сонгож  “жишиг хороолол” болгохыг зорьж байна.Тэргүүлэгчдийн хурлаар уг хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг дахин Төлөөлөгч бүрээс санал авч байгуулая гэдэгт санал нэгдэж дахин хэлэлцүүлэхээр буцаав. Түүнчлэн Дархан сумын дөрвөн иргэнийг Төрийн дээд одон медальд уламжилсан байна.






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3884
2687 / 69%
714 / 18%
239 / 6%
244 / 6%