Иргэний танхимд 2014 онд хийж гүйцэтгэсэн ажлууд
- 2013.10.24 Аймгийн Бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулав.
- 2013.11.01 "Олон нийт - Цагдаагийн хамтын ажиллагаа" сэдэвт чөлөөт ярилцлага аймгийн Цагдаагийн газартай хамтран зохион байгуулав.
- 2013.11.20 ОНХСангийн хөрөнгөөр Өлгий сумын 6-р багт баригдсан халуун усны барилгыг ашиглалтанд хүлээн авах комиссын бүрэлдэхүүнд орж ажиллаж, нээлтийн ажиллагаанд оролцов.
- 2013.12.11 Улаабаатар хотод Баруун бүсийн МБС-ын салбар зөвлөлийн гишүүдийн зөвлөлдөх уулзалтанд оролцов.
- 2013.12.13 Баян-Өлгий аймгийн "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тулгамдсан асуудлууд ба шийдвэрлэх арга замууд" уулзалт хэлэлцүүлгийг аймгийн ЗДТГ, АОЭХолбоо, НХҮХэлтэс, ХГХХэлтэс, ЭМГазар, Цагдаагийн Газартай хамтран ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулав.
- 2013.12.16 Аймгийн Засаг даргын 2013.11.11-ний өдрийн 594 тоот захирамжаар Дотоод аудитын хорооны бүрэлдэхүүнд сонгогдож зарим байгууллагад хяналт хийсэн тайланг хэлэлцэхэд оролцов.
- 2013.12.25 Аймгийн АОЭХ-ноос нэн ядуу өрхүүдийн амьжиргааг дэмжих зорилгоор 14 өрх тус бүрт 50.000 ₮-ийн үнэтэй хүнсний зүйлийн тусламж тараах ажиллагаанд хамрагдах өрхүүдийг тодорхойлож, тусламжийн барааг тараах ажлыг зохион байгуулав.
- 2014.01.11 Аймгийн зарим иргэд ЭБШХуулийн 180.1-д заасан "... мөрдөн байцаах ажиллагааг тухайн гэм хэрэг гарсан газарт явуулах ..." заалтыг хэрэгжүүлэхийг шаардсан тайван жагсаалд гарсан тухай мэдээлэлийг ХМХ-ээр олон нийтэд түгээж, жагсаалд оролцогчдод эрхзүйн туслалцаа үзүүлж ажиллав.
- 2014.01.24 Ховд хотод зохион байгуулагдсан "Монгол улсын уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стратегийн үнэлгээ" талуудтай зөвлөлдөх бүсийн хэлэлцүүлэгт оролцов.
- 2014.01.25 Ховд аймгийн Иргэний танхимтай танилцаж туршлага солилцов.
- 2014.01.28 Аймгийн ИТХ-ын даргын өрөөнд Бүх сумдын ИТХ-ын дарга нарыг оролцуулсан уулзалт семинар болж өндөрлөв. Уг уулзалтанд Аймгийн Иргэний танхимын зохицуулагч М.Мейрамбек оролцож сумдын Иргэний танхимын ажлын явц нь сул байгаа талаар анхааран ажиллаж цаашдаа Иргэний танхимыг ажиллуулж иргэдтэй ойр ажиллах санал солилцон 20 минут илтгэл тавив.
- 2014.02.04 Дэлүүн ,Толбо сумуудын Иргэний танхимын ажилтай газар дээр нь танилцаж зохих заавар зөвлөгөө өгөв.
- 2014.02.06-ны өдөр аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоотой хамтран Цэнгэл сумын 2014 онд ОНХСангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх ажлын эрэмбэлэлтийг дахин нягтлах талаар иргэдэд нээлттэй хэлэлцүүлэг зохион явуулав. Сумын бүх багийн иргэд, сумын Засаг дарга, ЗДТГ-ын дарга, БАХ-ны идэвхтэн гишүүд зэрэг 250-иад хүн оролцов. Дараа нь БАХ-нд "Орон нутгийн хөгжлийн сангийн эрхийн бичиг" 20000 ширхэг хүлээлгэн өгч, иргэдээс санал авах аргачлалыг зааж сургав. Зардлыг ИТ-аас гаргасан.
- 2014.02.09 Өлгий сумын 8-р багийн ИНХуралд оролцов.
- 2014.02.11 Цэнгэл сумын 2014 онд ОНХСангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх ажлын эрэмбэлэлтийг дахин нягтлах талаар БЭХолбоотой хамтран иргэдтэй нээлттэй хэлэлцүүлэг зохион явуулж, иргэдийн саналыг дахин авч эрэмбэлж харьцуулсан судалгааны ажлын талаар аймгийн ИТХ, Засаг даргын Зөвлөлд танилцуулав.
- 2014.02.18 "Жана өлке" захын барилгыг ашиглалтанд авах комисст орж ажиллав.
- 2014.02.22 Цэнгэл сумын Иргэний Танхимд нутгийн иргэдтэй уулзаж 2014.02.06-ны өдрийн хэлэлцүүлэг, санав асуулгын үр дүнгийн талаар ярилцав. Мөн тус Иргэний танхимын ажилтанд зохих заавар зөвлөгөө өгч ажиллав.
- 2014.02.26-нд Мерси Кор ОУБ-ын "Сайн засаглалын төлөө хамтдаа" дэд тэтгэлгийн төслөөр аймгийн Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн сургалтыг Иргэний танхимд зохион байгуулав.
- 2014.02.28 Монгол улсын Ерөнхийлөгчийн "Том төрөөс ухаалаг төр лүү санаачилгыг орон нутагт хэрэгжүүлэх нь" зөвлөлдөх уулзалтыг аймагт зохион байгуулахад оролцов.
- 2014.03-19-21 Улаанбаатар хот Чингисийн талбайд зохион байгуулагдсан "Наурыз-2014" өдөрлөгт аймгаас гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг зохион байгуулж оролцуулав.
- 2014.03.22 Мишээл экспо төвд зохион байгуулагдсан олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн худалдаанд Наурыз баярт аймгаас оролцсон гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг оролцуулав.
- 2014.03.26 Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн "Эрхийг бодит болгоё" Инчионы стратегийг Монгол улсад хэрэгжүүлье үндэсний уулзалт хэлэлцүүлэгт оролцов. Монголын Дүлий Иргэдийн Холбооны удирдлагуудтай холбоо тогтоож, цаашид хамтран ажиллах талаар санал солилцов.
- 2014.03.28, 2014.04.11 Баян-Өлгий аймгийн "Иргэний Нийгмийн байгууллагуудын Нэгдсэн Холбоо"-г үүсгэн байгуулах, дүрмийн талаар хэлэлцэх, санаал авах хуралдаануудыг Иргэний танхим болон аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны байранд тус тус зохион байгуулав.
- 2014.04.25 Аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд тус аймагт үйл ажиллагаа явуулдаг ТББ, ИНБ-уудын төлөөллүүдийн хамт Баян-Өлгий аймгийн "Иргэний Нийгмийн байгууллагуудын Нэгдсэн Холбоо"-г үүсгэн байгуулах, дүрмийг хэлэлцэн батлав. Аливаа тулгамдсан асуудлуудын талаар ТББ, ИНБ-ууд тус тусдаа үйл ажиллагаа явуулах нь үр дүн бага байгаа тул нэгдэн нийлж төр засагт дуу хоолойгоо хүргэж боломжтой боллоо.
- 2014.05.05 "Авлигын эсрэг хамтдаа" аймгийн нэгдсэн зөвлөлгөөнд оролцов.
- 2014.07.16 ЖДҮ хөгжүүлэх сангийн хөрөнгөөр тус аймагт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг сонгон шалгаруулах комиссын бүрэлдэхүүнд орж ажиллав. 2013 онд байгуулагдан ажилласан комиссын ажилтай харьцуулахад илүү нээлттэй, шударга ажиллах нөхцөл бүрдсэн, төсөл оруулж байгаа иргэд ААН-үүд ч авсан зээлээ эргүүлэн төлөх ёстой гэдгийг ойлгосон байсан нь талархууштай байсан.
- 2014.09.22-23 Завхан аймагт баруун бүсийн нийгмийн түншлэгч талуудын зөвлөлдөх уулзалт семинарт аймгийн ЗДТГ, ИТХ, Хөдөлмөрийн Хэлтэс, Нийгмийн Даатгалын Хэлтэс, ҮЭХолбоо, МСҮТөвийн төлөөллүүдийг зохион байгуулж оролцуулав.
- 2014.09.25, 28-нд Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимын зөвлөх, ажилтнуудтай уулзав.
- 2014.09.26-нд Төв аймгийн Иргэний танхимын ажил байдалтай танилцаж, Иргэний танхимын байрыг барьсан барилгын компанийн захиралтай уулзаж тус барилгын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, төсөв, бүдүүвч зураг авлаа. Дээрх баримт бичгүүдийг үндэслэн аймгийн Иргэний танхимын зураг төсөв болосруулах захиалга өгч, газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
- 2014.10.20 АИТХ-ын төлөөлөгч К.Абайн санаачилгаар Казах сургуулийн сургалтын стандарт, агуулгыг боловсронгуй болгох тухай хэлэлцүүлэгт иргэд, багш нар, аймгийн БСГ, ЗДТГ, ИТХ-ын төлөөллүүдийг оролцуулан зохион байгуулав.
- 2014.10-11 сар аймгийн Иргэний танхимын 2015 онд хийх ажлын төлөвлөгөө боловсруулж байна.
- 2014.10.27 ОНХСангийн хөрөнгөөр 2015 онд хийх бүтээн байгуулалтуудын эрэмбэд санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулахаар орон нутгийн ХМХ-үүдээр 7 хоногийн өмнөөс зарлал өгч холбогдох материалуудыг олшруулан тарааж, хэлэлцүүлэг зохион байгуулав.
ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?
санал өгсөн: 4074