Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус тавдугаар хуралдаан боллоо

2014-11-06

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус тавдугаар хуралдаан 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Даланзадгад суманд хуралдлаа.

Тус хуралдаанаар Аймгийн 2013 оны орон нутгийн төсвийн гүйцэтгэл, Аймгийн 2014 оны орон нутгийн төсвийн тодотгол батлах тухай асуудлуудыг хэлэлцэж баталлаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээр батласан, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах тогтоол Тэмдэгтийн хураамжийн хэмжээ тогтоох, 2014 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах, Монгол тэмээг дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх уралдаан зохион байгуулах тухай тогтоолуудыг танилцуулан, хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа.

Тэмдэгтийн хураамжийн хэмжээ тогтоох тухай тогтоолыг дэмжиж ус хэрэглэгчид газрын доорх ус ашиглалтын цооног өрөмдөх зөвшөөрөл олгох, ус ашиглагчтай гэрээ байгуулж, 100 шоо метрээс бага ус ашиглах гэрчилгээ олгох, ус ашиглагчтай байгуулсан гэрээний хугацааг сунгах, рашаан ашиглах, савлах зөвшөөрөл олгож, Монгол тэмээг дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх уралдаан зохион байгуулах асуудлыг дэмжиж дэлхийн дээд амжилтад Монгол тэмээний уралдааныг бүртгүүлэх “Монгол тэмээ-999” арга хэмжээг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймагт зохион байгуулах шийдвэр гаргалаа.

Тус хуралдааны дараа Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Монгол Улсын хэмжээнд Өмнөговь аймгийн өрсөлдөх чадвар хаана явна вэ?, Өмнөговь аймгийн сумдын өрсөлдөх чадварын тайланг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хэлтэс, агентлагуудын дарга, мэргэжилтнүүд, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг даргад  танилцууллаа, мөн өдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдийн санаачлагаар Төлөөлөгчид аймгийн Засаг даргын Тамгын газрын Хэлтсийн мэргэжилтнүүдтэй уулзаж, БОЭТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, Хөдөлмөрийн хэлтсийн нээлттэй хаалганы өдөрлөгт оролцлоо.      

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%