Тэмцээний ерөнхий шүүгчээр МУГЖ дуучин Г.Эрдэнэбат, Өмнөдэлгэр сумын харъяат, МУГЖ дуучин Д.Энхзул “Азийн модель” агентлагийн тэргүүн мисс, загвар өмсөгч Ч.Содтуяа, Э.Сэлэнгэ нар ажиллаж байгаа ажээ. Одоогоор Хэнтий аймгийн 16 сумын төлөөлөл болсон 26 мисс охид, 40 орчим дуучин залуус, 12 бүжгийн хамтлаг оролцож байна. “Авъяаслаг Хэнтийчүүд” шоуны 2-р шат 11-р сарын 11-нд Монголын хүүхдийн ордонд болох юм.
Энэхүү арга хэмжээг Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбоо санаачлан зохион байгуулж байна.
С. Золжаргал