Энэхүү төслийн хүрээнд айл өрх нийт зардлын 40 хувийг, үлдсэн 60 хувийг төслөөс санхүүжүүлж байгаа ажээ.
Шинэчлэлийн Засгийн газар “Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр”-ийг 100 хүртэлх суманд төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр тусган өнгөрсөн онд Баянхонгор аймгийн 2, Дорноговь аймгийн 1 суманд жишиг сумын төсөл хэрэгжүүлсэн бол энэ онд 16 аймагт тус бүр 1 жишиг сумтай болох шийдвэрийг засгийн газрын хуралдаанаас гаргасан юм. “Жишиг сум” төсөлд Хэнтий аймгаас Биндэр сум сонгогдон, 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийхээр болсон юм. Тус төслийн гүйцэтгэгчээр Монгол дайванг, Атмор ХХК-иуд сонгогдож 5-р сарын 20-оос 12-р сарын 20-ыг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Одоогийн байдлаар Биндэр суманд 2 км асфальтан хучилттай автомашины зам, явган хүний 4 км зам, дулааны шугам сүлжээг барьж, гудамж талбайн тохижилт, ногоон байгууламжийн барилгын ажил 80 хувьтай байна
Дашрамд дурдахад Биндэр сум 90 жилийн түүхтэй,5 баг, 3784 хүн амтай юм.
С.Золжаргал