Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ГЭРИЙН ШИЛДЭГ НОМЫН САН ШАЛГАРЛАА

2014-11-06

“Ном бол миний дотны анд, ном бол миний хувьд алтнаас ч үнэтэй эд баялаг” гэж Хэнтий аймгийн гэрийн шилдэг номын сантай өрхийн тэргүүн С.Ганболд ярьж байна. Тэрбээр төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит аймгийн номын сангийн 70 жилийн ойн хүрээнд зарласан гэрийн номын сангийн уралдаанд тэргүүн байр эзэлжээ.

Түүний гэрийн номын сан нийт 550 номтой ажээ. Монголын болон гадаадын уран зохиолууд, улс төр, хууль эрх зүй, танин мэдэхүйн шинжлэх ухааны, бизнесийн, түүх соёл, зан заншлын, биеийн тамир спортын, эрүүл мэндийн, сурган хүмүүжүүлэх, сэтгэл судлал, цэрэг эх орны зэрэг маш өргөн сэдэвт ном бүтээлүүдийг С.Ганболд 1970-аад оноос цуглуулан уншиж судалж ажил амьдралдаа хэрэглэж иржээ. Ганболд Москва хотод Хилийн цэргийн дээд сургуулийг цэргийн команд штабын мэргэжлээр төгсч Халх голын 0198-р ангид 11 жил алба хашсан цэргийн хүн болохоор энэ чиглэлийн ном бүтээлүүд ч түүний номын санд цөөнгүй. Мөн тэрбээр армиас чөлөөнд гараад төрөлх Баян-Овоо сумандаа бөхийн клуб нээж жүдо бөхийн дасгалжуулагчаар ажиллахдаа энэ чиглэлийн номыг ч чамгүй ихийг цуглуулж хэрэглэсэн байна.

Ганболд самбо бөхийн Оросын 1-р зэргийн тамирчин, Монгол улсын биеийн тамир спортын тэргүүний ажилтан цолоор шагнуулсан агаад Монгол улсынхаа Шинэ үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутат хүн юм. Тэрбээр байнга уншиж хэрэглэдэг номнуудаа гэрийн номын тавиуртаа өрсөн бол бусад номнуудаа цаасан хайрцагт нямбайлан хадгалж нүүдэл суудал хийхдээ нэг ч ном гээгээгүйн зэрэгцээ бүх номоо худалдаж авч цуглуулсан байна. 

С.Золжаргал

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%