Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Гэрлэх ёслолын өргөөний засвар хийгдэж байна

2019-01-02

Аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нэгээхэн ажил бол гэрлэх ёслолын өргөө юм. Тиймээс энэ ажлыг эрчимжүүлэх хүрээнд Улсын болон аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан хотын соёл амралтын хүрээлэнгийн дэргэд байрлах Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт Гэрлэх ёслолын өргөөг байгуулахаар болжээ. Монгол ёс заншил хэв шинжийг агуулсан гэрлэх ёслолын өргөөг байгуулах ажил дотоод засал чимэглэлийг хийх шатандаа явагдаж байгаатай аймгийн Засаг дарга С.Насанбат өнөөдөр /2018.12.27/ танилцлаа. Барилгын дотоод заслын ажлыг бүрэн хийж гүйцэтгэхээс гадна гаднах автомашины зогсоолыг тэлэх, тус хэсгийн гаднах зам талбайг ч засаж шинэчлэх ажлыг хийх юм байна. Энэхүү ажил сар шинийн босгон дээр бүрэн дуусаж залуу хосууд аймагтаа хуримын ёслолоо хийх боломжтой болох ажээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%