Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАГШ, УДИРДАХ АЖИЛТНЫ “ШИНЭ САНАА-ШИЛДЭГ АРГА ЗҮЙ” БҮСИЙН СУРГАЛТ БОЛЛОО.

2014-11-11

        Боловсролын чанарын шинэчлэлийг хэрэгжүүлэх, хүүхэд нэг бүрийг хөгжүүлж байгаа арга зүй туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Шинэ санаа-шилдэг арга зүй” сэдэвт сургалт, арга хэмжээ Бөмбөгөр суманд 2014 оны 10 дугаар сарын 30, 31-ний өдөр зохион байгуулагдлаа. Бүсийн сургалт арга хэмжээнд хангайн сумдын болон аймгийн төвийн 2, 4, 6, 7, 9, 11, Эко, Тэргэл цэцэрлэгийн удирдах ажилтан, багш нар оролцлоо. Энэ сургалт, арга хэмжээний үеэр 2014-2015 оны хичээлийн жилийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл танилцуулах, цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал, түүнийг боловсруулах нь, бага насны хүүхдийн хөгжлийн ахицын үнэлгээ ба ажиглалт, хүүхэд нэг бүрийг хөгжүүлж буй багшийн арга зүй туршлага гэсэн сургалт, мэдээллүүд, хүүхэд нэг бүрийг хөгжүүлж буй багшийн арга зүй туршлагыг хэлэлцэж  “Шинэ санаа-шилдэг арга зүй” товхимолд орох материалуудыг шалгаруулах ярилцлага, хэлэлцүүлэг мөн тунгаамал, гар бөмбөгийн тэмцээн, хөгжөөнт тэмцээн зэрэг уралдаан тэмцээн, чулуун царгил хөгжмийн хамтлагийн үзүүлбэр, цэнгүүн гэсэн урлагийн арга хэмжээ тус тус явагдлаа.
Сургалт арга хэмжээний нийлбэр дүнгээр Баянхонгор сумын 7 дугаар цэцэрлэг  “Тэргүүн” байр эзэлж, 6 дугаар цэцэрлэг 2 дугаар байр, Эрдэнэцогт сумын цэцэрлэг 3 дугаар байр эзэлсэн амжилттайгаар бүсийн арга хэмжээнд оролцсон байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5879
4413 / 75%
917 / 16%
266 / 5%
283 / 5%