Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн бэлэг тэмдэг

2014-11-15

     Говь-Алтай аймгийн бэлгэ тэмдэг нь аймгийн сүлд, туг, сүлд дуу мөн. Аймгийн сүлд, туг, далбаа, сүлд дуу нь Говь-Алтай аймгийн ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шудрага ёс, цог хийморийг илэрхийлнэ.
1. Аймгийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн наст хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй байна.
          Сүлдний төв хэсэгт ан амьтнаар баялагийг бэлгэдэн дүүлж байгаа угалз, говь-хангай, өндөр сүрлэг уулсыг харуулсан ногоон шар дэвсгэр, мөнх цаст уулын зураг, дэлхийн даяаршил, мэдээллийн технологийг бэлгэдсэн долгионыг дүрсэлсэн байна.
          Сүлдний хүрээний магнайн хэсэгт шинжлэх ухаан боловсролыг дээдэлсэн дэлгэсэн номын дүрсэн дээр Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбыг залж, доод хэсэгт аж үйлдвэр, газар тариаланг илтгэсэн хүрд араа, тариан түрүүг тус тус дүрсэлнэ.
          Сүлдний доод хэсгийг "Говь-Алтай" гэсэн  бичигтэй туузаар ороосон байна.
                                                         

2. Говь-Алтай аймгийн далбаа нь шар хөх хосолсон өнгөтэй байна. Далбааны доод хэсэгт гурав хаваасны нэгийн хэмжээтэй говийг бэлгэдсэн шар өнгөтэй, дээд хэсэгт мөнх тэнгэрийг бэлэгдсэн хөх дэвсгэр дээр аймгийн сүлдийг байрлуулсан байна.  Далбааны ишин талд сүлдийг байрлуулна.
Далбааны өргөн, урт нь 1х2-ын харьцаатай байна.
                                                            

 3. Сүлд дуу.

Зулай цагаан Алтай

/Үг: З.Гүнсэн, Ая: Ч.Сангидорж/

Үүрийн таван жингээр Сараан саатуулж мөнгөрсөн
Үдшийн бүрий тасартал Нараа наадуулж алтарсан
Зулай цагаан Алтайгаа би
Зүүдэлж сэрдэг нь юуных вэ
          Аяа Алтай минь, Алтай минь
          Азаар заяасан нутаг аа
          Тэвэрч таныгаа даахгvй ч гэлээ
          Тээж явдаг шүү сэтгэлдээ
Дэлгэр зуны сардаа Цэцгээ дэвсэж харуулдсан
Дэнжийн цагаан гэртээ Ээж минь хүүгээ хүлээсэн
Зулай цагаан Алтайгаа би
Зvvдэлж сэрдэг нь юуных вэ
          Аяа Алтай минь, Алтай минь
          Азаар заяасан нутаг аа
          Тэвэрч таныгаа даахгүй ч гэлээ
          Тээж явдаг шүү сэтгэлдээ
Заяа түвшин түмнийхээ Итгэл болж сүндэрлэсэн
Санаа цагаан ардынхаа Сэтгэл болж мөнхөрсөн
Зулай цагаан Алтайгаа би
Зүүдэлж сэрдэг нь юуных вэ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4286
2952 / 69%
838 / 20%
244 / 6%
252 / 6%