Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Өмнөговь аймгийн ИТХ, Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа

2014-11-14

Өмнөговь аймгийн нийт иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийг хангах, сайжруулах зорилгоор Монгол Улсын “Хүний Эрхийн Үндэсний Комисс” Өмнөговь аймгийн “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал” 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хамтран ажиллах “САНАМЖ БИЧИГ” байгуулав.

 

Хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, конвенц болон үндэсний хууль тогтоомжоор баталгаажсан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн байдалд судалгаа, дүн шинжилгээ хийх, Өмнөговь аймагт уул уурхайн хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхэд нөлөөлөх байдлыг үнэлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийг хангахын тулд шаардлагатай тохиолдолд нийтийн эрх ашгийг хамгаалан төлөөлөн нэхэмжлэл гаргах, нөлөөллийн үйл ажиллагаа явуулах зэрэг ажлыг зохион байгуулах юм.

 

Хоёр жилийн хугацаатай тус Санамж бичигт уул уурхайн бүс нутагт ажиллаж, амьдарч буй иргэдийг чадавхжуулах, хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг шат дараалан хэрэгжүүлэхээр тусгаад байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%