“Эрүүл эхээс-Эрүүл хүүхэд” сэдэвт 3 өдрийн арга хэмжээнд эрүүл мэндийн байгууллагаас 2014 оны 3-р сараас эхлэн зохион байгуулж байгаа “ГАРЦ” арга хэмжээг идэвхижүүлж, зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн үзлэгт 114 эмэгтэйг хамруулж, жирэмснээс хамгаалах эм 105, тариа 16, бэлгэвч 824, ерөндөг 34, суулгац 3, нийт жирэмслэлтээс хамгаалах 986 арга хэмжээг авлаа. Мөн ДОХ бэлгийн замын халдвараас сэргийлэх шинжилгээг 81 хүнд хийж, 257 эмэгтэйд НҮЭМ-ийн зөвлөгөө өгсөн байна.
Арга хэмжээний хүрээнд “Эрүүл эхээс-Эрүүл хүүхэд” 500 эмэгтэйчүүдийн зөвлөгөөн, 150 эмэгтэйчүүдийн хэлэлцүүлэг болон ухуулга нөлөөллийн ажлыг зохион байгуулж, “Гэр бүлийн аз жаргал”, “ Гэр бүлийн амьдралд эмэгтэйчүүд бид”, “Эрэгтэй, эмэгтэй хүний хандлагын ялгаа”, “Монгол эмэгтэйчүүдийн хатан ухаан” зэрэг сэдвүүдээр “Ногоон зүрх” ТББ-ын тэргүүн Б.Пүрэвсүрэн, Азийн хөгжлийн банкны зөвлөх Р.Олонбаяр, Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбооны зөвлөх Б.Дэмбэрэлмаа, Дэлхийн зөн ОУБ-ын менежер Б.Батзаяа нар сонирхолтой лекц уншив. Мөн хэлэлцүүлэгийн үеэр эрүүл мэндийн байгууллагуудын “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-д хийсэн шинэлэг ажлуудыг танилцуулж, нэгдсэн эмнэлгийн сувилахуйн баг нярайн асаргаа сувилгааны гардан үйлдлийн зөвлөгөө өглөө. Хэлэлцүүлэгт салбар бүрийн эмэгтэйчүүд идэвхитэй оролцож, олон асуудлыг дэвшүүлж, санал гаргасан ба эдгээрийг нэгтгэж, холбогдох байгууллагуудад асуудлыг тавихаар ЭМГ, НХҮХ-ийн хамтарсан баг ажиллаж байна.
Мэдээг бичсэн: Н.Цэцэгнавч