Дархан-Уул аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтсээс “Дархан Номин”, “Олон улсын худалдааны төв” зэрэг томоохон худалдааны төвүүдэд байрлах үнэт эдлэл худалдан борлуулдаг лангуунуудад ээлжит сорьцын хяналт шалгалт хийжээ.Шалгалтад үнэт эдлэлийн худалдаа эрхлэх зургаан лангуу хамрагдав. Шалгалт хийсэн ажлын хэсэг сорьцын баталгаагүй үнэт эдлэлүүдийг худалдан борлуулж байсныг нь зогсоож битүүмжилжээ. Эдгээр үнэт эдлэлийн худалдаа эрхлэгчдийг ирэх сарын нэгний дотор сорьцын баталгаажуулалтад хамрагдах мэдэгдэл өгч холбогдох хууль, журмын талаар зөвлөгөө мэдээллийг өгч ажилласан байна. Түүнчлэн уг шалгалтын үеэр баталгаагүй ашиглагдаж байсан жинг баталгаажуулах үүрэг даалгавар өгчээ.