Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Бүх сумдад “Иргэний танхим” байгуулагдаж, орон нутгийнхаа асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоо нэмэгдэж байна.

2014-11-18

Бүх сум Эрх зүйн танхимаа Иргэний танхим болгон иргэд мэдээлэл авах, санал хүсэлтээ өгөх нөхцлийг бүрдүүлэн өргөжүүлж, орон нутгаас гаргах бодлого шийдвэрийн талаар Хэлэлцүүлэг явуулах, иргэдийн санал хүсэлтийг холбогдох албан тушаалтан, байгууллагад тавьж шийдвэрлүүлэн хариу өгүүлэх ажлуудыг хийж байна.
2014 оны 10-р сарын 31-ний байдлаар Санал, Гомдол гаргасан- 433, Эрх зүйн туслалцаа-234, Хэвлэл гарын авлага, сониноор үйлчлүүлсэн-873, Хөдөлмөрийн биржид зуучилсан-548, Бизнес ширээний мэдээлэл лавлагаа авсан-287, Брэндийн мэдээлэл авсан-1450, 10 удаагийн Нээлттэй хэлэлцүүлэгт оролцсон 325 иргэн оролцож, нийт 4150 иргэнд үйлчилсэн байна.  
Бүх сумдад “Иргэдээ сонсъё” нээлттэй утас ажиллаж байна. Зуунмод суманд Иргэний танхимын барилгыг шинээр барьж, 4 ажлын байртайгаар 7027-1111 утас ажиллуулж, иргэдийн санал, гомдлыг холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэн хариу өгч ажиллаж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9543
7864 / 82%
1040 / 11%
304 / 3%
335 / 4%