Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

27 сумын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд 600-аад мод суулгалаа

2014-11-18

Төв аймгийн Зуунмод хотын “Одонт хөтөл”-ийн даваан дээр 2016 он гэхэд 27 сумын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн баригдах ба эхний ээлжинд ашиглалтанд орох 13 сумын  төгөлд мод тарих ажлыг  06 дугаар сарын 11 өдөр зохион байгууллаа.Уг ажилд 30 гаруй аж ахуйн нэгж байгууллагын ажилчин  хамрагдаж 600-аад мод суулгасан юм.“Зуун Зуунмод” төслийн хүрээнд хэрэгжиж буй дээрх ажил дөрөвдүгээр сараас эхлэсэн бөгөөд хоёр жилийн турш үргэлжлэнэ.  Цэцэрлэгт хүрээлэн 1,4 км-ын урттай бөгөөд  барилгын ажлыг “Төв тусгал”, “Төв АЗЗА” ТӨХК, 
болон БҮТИ  компани гүйцэтгэж байна. Сум тус бүр 12 метр* 40метр бүхий  талбайг  ойжуулж   явган хүний зам, сүүдрэвч зэргийг байгуулах ба аймгийн ИТХ-ын 2014 оны 3 дугаар сарын 4-ний хуралдаанаар  Байгаль хамгаалах сангаас 139 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэжээ.
 “Зуун Зуунмод” төсөлд аж ахуйн нэгж, албан байгууллагууд ч хамтран ажиллаж өөрсдийн нэрэмжит хүрээлэнг барьж байгуулах боломжтой тухай Байгаль орчны газрын дарга Ж.Батцэнгэл хэлсэн юм. Түүнчлэн иргэдийн ая тухтай орчин нөхцөлд амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой гэдгийг онцоллоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9543
7864 / 82%
1040 / 11%
304 / 3%
335 / 4%